Бага насны хүүхэд хүчирхийлсэн 134 хэрэг гарсны 57 хувь нь орон нутагт үйлдэгджээ

Twitter Print
2020 оны 04-р сар 08-нд 14:16 цагт
Мэдээний зураг,

Улсын Ерөнхий прокурорын газраас өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлаар Прокурорын байгууллагаас 2020 оны 1 дүгээр улиралд хийсэн ажил, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээллээ.

Цаашид Прокурорын байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор улирал бүр хэвлэлийн хурал хийж, олон нийтэд мэдээлэл өгч байх юм байна. УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ү.Содномцог "Оны эхний улирлын байдлаар зөрчлийн хэрэг бүртгэлийн тоо нэмэгдсэн. Нийт бүртгэсэн зөрчлийн 96.3 хувийг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Хүний биед халдах зөрчил 24.5 өссөн байна.

Зөрчлийн хэргийн улмаас 448.4 сая төгрөгийн хохирол учирсан бөгөөд дийлэнх нь иргэдэд учирсан хохирол бөгөөд иргэдэд учирсан хохирлын 55.8 хувийг нөхөн төлүүлжээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор 600 гаруй зөрчлийн хэрэг бүртгэсэн бөгөөд үүнээс хорио цээрийг дэглэм зөрчсөн 217, олон нийтийг төөрөгдүүлсэн 31, олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулсан 10 хэрэг тус тус бүртгэгдсэн" гэлээ.

БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛСЭН 134 ХЭРЭГ ГАРСНЫ 57 ХУВЬ НЬ ОРОН НУТАГТ ҮЙЛДЭГДЖЭЭ

Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааны талаар УЕП-ын туслах прокурор, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд "2020 оны эхний улиралд мөрдөн байцаалтын 7192 хэрэгт хяналт тавьсан нь өнгөрсөн оноос 5.2 хувиар өссөн байна. 172 хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан. 210 хүний амь нас хохирч 5060 хүн гэмтсэн байна. Авлига албан тушаалын 602 хэрэгт хяналт тавьсан байна. Эцэслэн шийдвэрлэлт 5 хувь, шийдвэрлэлт 4 хувиар өссөн байна. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэг 134 хэрэг гарсан нь өмнөх оноос буурсан бөгөөд 43.2 хувь нь нийслэлд 56.8 хувь нь орон нутагт гарсан" хэмээн мэдээллээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.