
Шинэ ашигт малтмал буюу кармелтацит
2018 оны 12-р сард Израилийн хэсэг эрдэмтэд шинжлэх ухаанд зориулсан "сансрын" шинэ эрдэсийг нээсэн бөгөөд энэ нь Израилийн хойд хэсэгт орших Кармелийн нурууны хөндийн галт уулын хадны хэсгүүдэд нууцлагдсан байжээ.
Шинэ эрдсийг кармелтацит гэж нэрлэсэн. Энэ нь үлэг гүрвэлүүд дэлхий дээр байх үе, Цэрдийн галавын үед Кармелийн нурууны дагуух сул галт уулын дэлбэрэлтийн улмаас үүссэн. Кармелтацит нь улаавтар судалтай, металл гялбаатай хар өнгөтэй эрдэс юм. Хэрэв хүн нүдээ анивчих юм бол (янз бүрийн хэрэгсэл ашиглан) бор, ногоон, цагаан толбыг ялгаж харж чадах ба харах өнцгөөс хамаарна.
Олдвор нь титан, хөнгөн цагаан, циркони, хүчилтөрөгч агуулдаг. Мөн "кармелтацит" гэдэг нэр нь Кармел уулын нэр болон ашигт малтмалын найрлага дахь зонхилох металлын нэрээр үүссэн.
Израилийн эрдэнийн чулуу олборлодог компанийн гүйцэтгэх захирал Аврахам Тауб "Кармелтацитыг бүрдүүлдэг эрдэс хольц нь "сансрын" найрлагатай"
"Энэ бол дэлхий дээр олдсон анхны кармелтацит юм" гэж Абрахам нэмж хэлэв.
Кермелийн хөндийн чулуулгийг Сиднейн Маккуари их сургуулийн профессор Билл Гриффин гурван жил гаруй судалжээ. Баруун Австралийн их сургууль, Флоренцийн их сургууль, Миланы их сургуулийн эрдэмтэд судалгаанд мөн оролцсон байна.
Тэд хөрсийг цуглуулж, угааж, шүүх гэж оролдсон нь үр дүнд хүрсэн бөгөөд бадмаараг, индранил гэх мэтийг хамтад нь олжээ. Кармелтацит яг индранил дундаас олдсон. Энгийн индранил ба кармелтацит хоёулаа талст хөнгөн цагааны ислээс бүрддэг гь үнэн юм.
Кармелтацитын томъёо нь ZrAl2 Ti4 O11 юм
Кармелтацит нь алмаазаас илүү хатуу тул үнэт эдлэл хийхэд тохиромжтой. Аврахам Таубын компани Израилийн хойд хэсгийн нурууны хөндийн дүүрэг дэх орд газруудыг үйлдвэрлэлийн аргаар ашиглах талаар бодож байна. Шинэ он гарахаас өмнө түүний компани шинэ ховор ашигт малтмал байж болох 7-8 газрыг илрүүлжээ. Одоогийн байдлаар энэ нь алмаазаас хэд дахин ховор хэвээр байна.
Кармелийн хөндийд "сансрын" найрлагатай чулуулаг хэрхэн үүссэн бэ?
Цэрдийн галавын үед (дөрөвний нэг тэрбум жилийн өмнө) Кармелийн нурууны дагуу дор хаяж 14 галт уулын суваг байсан. Удаан хугацааны турш лаав нурж, ашигт малтмал нь хөндий рүү урсаж байсан гэх бөгөөд ийм чамин найрлагатай лаавын гарал үүслийн асуултад хариулж чадахгүй ...байна.
Древных цивилизаций.сом
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Irgen
(107.72.162.50) 2020-04-08 14:54JDY chidee Undarmaagaas ehleed shalgaachee Manangiinhan oorsdoo bhoor hyn alsan ch shalgagdahgyi umaa Nomtoibayr yasan be
Хариулах
Irgen
(107.72.162.50) 2020-04-08 14:54JDY chidee Undarmaagaas ehleed shalgaachee Manangiinhan oorsdoo bhoor hyn alsan ch shalgagdahgyi umaa Nomtoibayr yasan be
Хариулах