Зөгийн балан дээр тогтсон цагаан хөөс буюу өрөм гэж юу вэ?

Twitter Print
2023 оны 02-р сар 13-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

Зөгийн балан дээр тогтсон цагаан хөөс буюу өрөм гэж юу вэ?

Зөгийн балыг зөгийчид эсвэл зуучлагчдаас шууд худалдаж авсан хүмүүс тэр дороо эсвэл хэсэг хугацааны дараа саван дахь зөгийн балны гадаргуун дээр цагаан хөөс үүссэнийг олж мэднэ. Энэ юу вэ? Энэ бол чанар муутай, боловсорч гүйцээгүй, шингэрүүлсэн зөгийн бал эсвэл түүний өөр ямар нэгэн шинж тэмдэг юм болох уу?

Үнэндээ бол, энэхүү цагаан хөөс, эсвэл зөгийн балны савтай хяруу нь зөгийн балны байгалийн глюкоз, фруктозын хэмжээнээс хамааран илүү хурдан эсвэл удаан үүсдэг байгалийн гаралтай зөгийн балны глюкоз ажээ. Цагаан хөөстэй зөгийн бал нь түүхий буюу боловсруулалтанд ороогүй, байгалиараа байгаа бөгөөд, халааж, савлахаас өмнө температурын өөрчлөлт хийгээгүйн нотолгоо ажээ.

Энэхүү цагаан хөөс нь байгалийн гаралтай, байгалийн цэцгийн тоосоор дүүрэн байдаг нь хүний биеийн эрүүл мэндэд ихэд тустай ажээ. Ийм зөгийн балны хөөсний амт нь гайхалтай бөгөөд энэ нь чихэр шиг санагддаг, заримдаа бүр илүү их амттай байх бөгөөд байгалийн цэвэр эрүүл бүтээгдэхүүн байдаг!

Тодорхой цаг хугацааны дараа зөгийн балны саванд цагаан хөөс үүссэн бол тун ховорхон сайн тохиолдол ажээ. Зөгийн бал нь байгалийн гаралтай амьд бүтээгдэхүүн бөгөөд өндөр чанартай байдаг, харин савлахаас өмнө халааж болохгүй гэдгийг анхаарвал зохино. Ийм өрөм тогтсон зөгийн балыг шууд хүнсэндээ хэрэглэн, идэж болно!

Орчуулсан: Норзонгийн Энхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.