АНУ-д коронавирусын халдварт хүүхдүүд ихээр өртөж байна

Twitter Print
2021 оны 08-р сар 26-нд 11:38 цагт
Мэдээний зураг,

АНУ-д коронавирусын халдвар авсан хүүхдүүдийн тоо хурдацтайгаар нэмэгдэж байна. Америкийн Хүүхдийн эмч нарын академи болон Хүүхдийн эмнэлгүүдийн холбооноос мэдээлж байгаагаар өнгөрсөн 7-р сарын сүүлээр АНУ-д 1 долоо хоногт ойролцоогоор 38 мянган хүүхэд коронавирусын халдвар авсан гэж бүртгэгдэж байсан бол энэ тоо 8-р сард 180 мянгыг давжээ.

Хүн амын дунд коронавирусын дельта хувилбар тархаж, хичээл сургууль эхэлж, хүйтний улирал ойртож байгаатай холбоотойгоор нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Өнгөрсөн даваа гарагт Америкийн Хүнс ба Эмийн хяналтын агентлаг Pfizer-BioNTech компаниудын хамтран бүтээсэн коронавирусын эсрэг вакциныг 16-аас дээш насныханд хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрсөн ба уг вакциныг 12-оос 15 насныханд хийх зөвшөөрлийг удахгүй олгох аж.

Их Британид өнгөрсөн 7-р сараас буюу хүүхдүүдийн хичээл амарснаас хойш коронавирусын халдварын тохиолдлуудын тоо буурсан ч ирэх сард хичээл эхлэхээр халдварын тоо өсөх эрсдэлтэй байна. Сурагчид ангидаа амны хаалт заавал зүүх ёсгүй ба Их Британийн Эмийн алба Pfizer болон Moderna компанийн коронавирусын эсрэг вакцинуудыг 12 ба түүнээс дээш насныханд тарихыг зөвшөөрсөн билээ.

Гэсэн хэдий ч вакцинд хамрагдсан хүүхдүүдийн тоо хангалтгүй байгаа ба хүүхдүүдийг дархлаажуулах ажил удаашралтай явагдаж байна. Тус улсын засгийн газар энэ долоо хоногт 16 ба 17 насныхныг коронавирусын эсрэг вакцинд хамруулна гэж мэдэгдсэн ч 16-аас доош насныхныг вакцинд хэзээ хамруулах нь тодорхойгүй байгаа аж.

Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/08/25/world

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.