НАТО-гийн тусгайгийнхан хоёр минутад 52 удаа суниадаг

Twitter Print
2020 оны 04-р сар 09-нд 11:15 цагт
Мэдээний зураг,

НАТО-гийн тус­гай­гийнх­наас АНУ, Их Британи, Германых хам­гийн сайн бэлт­гэлтэй байдаг.

АНУ: Энэ улсын тус­гай анги 1952 онд байгуу­лагджээ. Харин Вьет­­намын дайны дараа /1983 он/ нэгдсэн командлал үүс­­сэн байна. Тусгай ангид зөвхөн эрчүүдийг элсүүлдэг аж.

Тавих шаардлага:

-Америкийн иргэн, ял шийтгэлгүй

-Хоёр жил цэргийн алба хаасан

-I зэргийн түрүүчээс доош­­гүй цолтой

-Дунд сургууль төгссөн

-Оюуны коэффициент 110-аас дээш. Гадаад хэлийг төгс эзэмшсэн бол 100 оноо.

Биеийн бэлтгэлийн анхан шатны тест:

-Цэргийн хувцас, бо­тинк­той 50 метр сэлэх

-Хоёр минутад 52 удаа шалан дээр суниах

-Нуруугаараа хэвтэж бай­гаад хоёр минутад 62 удаа биеэ өргөх

-3200 метр зайг 14 мин 52 секундэд гүйх.

Шалгалт 21 хоног үр­гэлжилдэг. Тэнцвэл тус­гай ангийн дэргэдэх мэр­гэж­лийн дамжаанд хоёр шат­лалтай сурна. 13 долоо хо­ногт цэргийн мэргэжил эзэмшээд, таван долоо хоног ганцаарчилсан болон тусгай ангийн бүрэлдэхүүнд бэлтгэл хийдэг.

Дараа нь 12 долоо хоног эрчимжүүлсэн бэлтгэл хийнэ. Сонсогчид хуурамч баримт бичиг үйлдэх, мөр­дөн байцаалтын үеэр, мөн олзлогдвол биеэ яаж авч явах, хэрхэн олзноос, мөрд­лөгөөс зугтаах, маш хүнд ор­­чинд амьд үлдэх зэрэг хи­чээл заалгаж, цэргийн 2-3 мэр­гэжил эзэмшдэг. Төгсөөд “Альфа” бүлэгт ордог.

Их Британи 21, 22, 23 гэ­сэн гурван тусгай хороотой. Цөм нь “SAS” /Special Air Services/ хэмээх агаарын десантын тусгай алба.

Английн анхны тусгай анги 1941 онд байгуулагдаж, 1941-1943 онд Умард Аф­рикт олон ажиллагааг ам­жилт­тай явуулсан байна. Дэл­хийн II дайны дараа тус­­гай ангиудыг тараасан ч Английн Зэвсэгт хүчний ко­мандлал сэргээжээ. Үүнээс хойш Малайз, Бруней, Оман, Йемен, Фолклэндийн арлууд, Борнео, Персийн булан гээд Их Британийн дэгдээсэн бүх дайнд тусгайгийнхан оролцсон. 

Тавих шаардлага:

-Сайн дурын

-Эр, эм ялгаагүй элсүүл­дэг

-Офицерүүд 22-34 настай, бусад нь 19-34 настай.

-Сүүлийн ажлын газрын тодорхойлолт сайн байх

-Олон удаа марш хийх тэсвэр хатуужилтай байх

Их Британи: Энэ улсын тусгай ан­гийн шалгаруулалт хамгийн аймшигтай. 120 хүн ороход бараг 90 хувь нь хасагдаж, үнд­сэндээ 12-15 нь л үлддэг аж. Гэхдээ маш энгийн бө­гөөд санхүүгийн том зар­далгүй байдаг.

Урьдчилсан шалгаруу­лалт дөрвөн долоо хоног үр­­гэл­жилж, хэдэн удаа марш хийдэг. Иймээс шал­гуу­­лагчид голдуу гүйх бэлт­гэл хийн, зайгаа өдрөөс өдөрт уртасгадаг. Дараа нь эм­нэлгийн үзлэгт орж, тест өгдөг. Харин офицерүүд удир­дагч байж чадах эсэхээ бас шалгуулдаг.

Биеийн бэлтгэлийн анхан шатны тест:

-Бүрэн хувцас хэрэг­лэл­тэйгээр 2,5 км зайд 13 минут гүйх.

-Мөн зайд ганцаараа 11,5 минут гүйх.

Тэнцэхгүйг нь шууд хас­даг. Дараа нь зэр зэвсэг, дү­рэмт хувцас, хэрэглэлээ авч, Өмнөд Уэльсийн ууланд ор­ших сургалтын төвд очдог.

Шалгаруулалт 10 км-ын маршаар эхэлнэ. Үүргэвч 18 кг, винтовк 4,5 кг бөгөөд 23 км-ыг 4 цаг 10 минутад туу­лах ёстой. 2-3 дугаар до­лоо хоногт ганцаарчилсан маршыг газрын зурагтай, зу­раггүй хийж, тухайн ну­тагт зүг чигээ олж, заасан цэгт очно. Бүлгээр явж бо­­­лохгүй, зам, тээврийн хэ­­­­рэгсэл ч ашиглахгүй. Бү­­­лэгт дунджаар 120 хүн байх ч багийн бус хувь хүнд анхаарал хандуулдаг. Иймээс зөвхөн өөрийн хү­чид найдах хэрэгтэй. Заа­вар­лагч туслахгүй, гэхдээ саад болохгүй. Тэд зөвхөн хэ­­­рэгтэй мэдээллийг өгч, марш­ру­тыг аюулгүй туу­лахад санаа тавьдаг.

Сүүлийн долоо хоногт 25-28 км-т зургаан удаа ганцаар­чилсан марш хийнэ. Үүр­гэвч /зэвсэггүй/ 20,4-25 кг жинтэй бөгөөд заасан цэгт ирмэгцээ аль нэг гадаад улсын бууг задалж угсрах, явсан газраа нарийвчлан дүрс­­лэх зэрэг даалгавар биелүүлдэг.

Төгсгөлийн маршийн үеэр 25 кг үүргэвч үүрч, 64 км зайг 20 цагт туулна.

Эцсийн шатад үлдсэн 12-15 хүн тусгайгийнхны сур­галтын төвд 24 долоо хоног бэлтгэл хийнэ. Энд тусгай ажиллагаа явуулах, тагнуул хийх, хорлон сүйтгэх ажил­ла­гааны талаар хичээл зааж, тактик, мин, шүхэр, га­­лын бэлтгэл, эрсдэлтэй нөх­цөлд болон олзонд биеэ авч явахад сургадаг.

Англичууд өөрсдийн тус­­­гайгийнхныг хэзээ ч бууж өгөхгүй, урвахгүй гэ­­­дэгт итгэлтэй байдаг. Бэлт­­­гэлийн үеэр металл ч цуу­­­рахаар аймшигтай дуу чимээтэй газар сонсогчдыг орхих, төмөр замын рельсэд гавлах, бензин асган ил га­лын дэргэд орхих зэргээр айм­шигтай сорьдог. Давсан нь шалтгалтаа өгч, Бруней дэх сургалтын төвд зургаан до­лоо хоногийн турш ши­рэнгэн ойд хээрийн сур­гуу­лилт хийдэг. Сүүлийн үед хот, элсэн цөлд сургалт явуул­­даг болжээ. Одоо агаа­рын десантын бэлтгэл хийж, 300 м өндрөөс шүхрээр үсэрнэ. Дараа нь ачааны контейнертэй цуг, зэвсэг үүрэн шөнөөр үсэрдэг.

Ингээд тэнцсэн эрчүүд “SAS”-ын нэг суманд жирийн цэргээр хуваарилагддаг. Ха­­рин цалинг хуучин цо­лоо­­роо авна. Ийм аймшигт туршилтуудыг давсан хэрнээ алба хаах эхний жилийг тур­шилтын гэдэг. Бүлэгт дөрвүүлээ байх ба хор­лон сүйтгэх, радист, ор­чуулагч, эмнэлгийн гээд өөр өөр мэргэжилтэй. Халагдах үедээ бүгд хос мэргэжил эзэмшдэг.

Герман: Энэ улсын тус­гай анги Зэв­сэгт хүчний агаарын де­сантын 25 ду­гаар бааз дээр 1996 онд бай­гуулагджээ. Офи­церүүд 27-аас доош, унтер-офи­церийнх 32-оос доош нас­­тай байна. Германы тус­гай­гийнхан 38 хүртлээ алба хаадаг аж. Тэд­­ний дүрэм нь Английн “SAS”, АНУ-ын “Дельта”-гийнх дээр үндэслэсэн.

Шалгаруулалт, бэлт­гэл дам­жаа гурван сар үр­гэл­жилж, дараа нь гур­ван жил тусгай бэлтгэл хий­нэ. Дэл­хийн аль ч оронд тус­гай­гийнхныг ийм удаан бэлт­гэ­дэггүй.

Таг­нуул, хорлон сүйтгэх, бууд­лага, шүхэр, десантын, эмнэлгийн бэлтгэл, холбоо, ууланд, өвөл гээд маш хүнд нөхцөлд бэлтгэл хийж, хэд хэдэн цэргийн мэргэжил эзэмшсэний дараа л эрчүүд Гер­маны тусгай ангийн бие бүрэл­дэхүүнд багтдаг.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.