Попын хаан Майкл Жексоныг гүтгэсэн эцэг, хүү хоёр

Twitter Print
2020 оны 04-р сар 08-нд 18:21 цагт
Мэдээний зураг,

Попын хаан Майкл Жексоныг насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн гаж донгоор өөртөө ашигласан, Неверлэндийг өөрийн гаж хүслээ гуйцээх талбар болгосон хэмээн гүтгэж сая доллар авсан эцэг хүү хоёрыг одоо ч санаж байгаа.

Тэд Жексоныг дэлхийн тойрох аялалд явж байх үед хүүг минь бэлгийн харьцаанд уруу татсан гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүтгэж байсан хүмүүс бөгөөд Дэлхийн олон сая хүмүүс Жексоныг гаж донтон болгож, түүний үнэт өв болох Неверлэндийн үнэ цэнийг шороотой хутгасан байв.

Тэд хэн байсан бэ?

Эцэг Чэндлэр, хүү Жордон Чэндлэр хоёр юм. Жексоны машин эвдэрч замд зогсч байсан тэр үед бяцхан хүүгээ дагуулсан нэгэн эр харамгүй тусламж үзүүлснээр анх Жексонд тун сайхан сэтгэгдэл төрүүлж, улмаар хүүг нь өөрийн эдлэн Неверлэндэд урьснаар энэ хэрэг сууриа тавьсан түүхтэй. Дэлхий дахинаа нэрд гарсан эрхэм дуучнаас хялбар аргаар их хэмжээний мөнгө салгаж болох тухай боддог түүний эцэг хүүгээ Жексонтой тун ойртуулж итгэлийг нь олж авах үедээ бага насны хүүг маань өөрийн ёс бус бэлгийн хүсэлдээ ашигласан хэмээн алдарт гүтгэлэгээ эрлүүлсэн байна.

Рэнцэнхандын Сайхан-Уул-н зураг.

Нэг талаас ийм гаж муухай аргаар мөнгө олох хүсэлтэй олон хүмүүсээс урьтаж өөрийн хүүгээ ашигласан Чэндлэр эрээ цээргүй мэдэгдлүүд хийж, дэлхийг тойрон аялал- концерт хийж байсан дуучны менежерүүд тухайн асуудлыг маш хурдан дарах аргыг авсан нь Жексоныг өдий хүртэл бага насны хүүхдийг бэлгийн гаж замд уруу татагч нэртэй үлдээв. Хүүгийн эцэгт нэхэмжилсэн бүх мөнгийг өгч, шуугиан дарагдсан ч аялан тоглолт ихээхэн үнэ хүндгүй болсон хэмээдэг.

Гэтэл эцгийнхээ зааснаар нэрт дуучинг гүтгэсэн Жордон Чэндлэр их дуучинг нас барсаны 16 жилийн дараа өөрийн блогтоо үнэн мөнийг бичиж, маш их харамсаж явдгаа хэлжээ. Тэрээр миний эцэг маш их мөнгийг хэдхэн сарын дотор үрж дуусгасан. Намайг хэзээч хэнд ч хэлж болохгүй хэмээн ам өчгийг авч, хэрэв энэ тухай бусад мэдсэн бол би чамайг үүрд хаяна хэмээдэг байв. Эцэг маань Жексоныг нас барсныг дуулаад ердөө 4 сарын дараа гэртээ амиа хорлож үхсэн юм. Жексон миний найз байсан билээ... хэмээжээ.

Рэнцэнхандын Сайхан-Уул-н зураг.

Жордон Чэндлэрээр энэ гүтгэлэг дуусаагүй. Кевин гэгч хүүгийн эцэг эх ч мөн ийм аргаар маш их мөнгө олсон түүхтэй. Дэлхийн алдарт дуучны амьдралд үүнээс илүү гутамшиг байгаагүй юм.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.