С. Лавров Киевээс Москвагийн тавьсан саналыг хүлээж авахыг тулган шаарджээ

Twitter Print
2022 оны 12-р сар 27-нд 11:53 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров Киевээс Москвагийн тавьсан саналыг биелүүлэх тэр дундаа оросуудын хяналтанд байгаа Украины газар нутгуудыг ОХУ-д өгөхийг тулган шаарджээ.

Түүний мэдэгдсэнээр Киев уг саналыг хүлээн авахгүй бол оронд нь Оросын арми шийдвэр гаргах болно гэжээ. Киев болон Киевийн түнш орнууд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээрийн ширээний ард суухаас татгалзаж байгаа билээ.

ОХУ-ын армийн зүгээс Украины хотуудад пуужингийн цохилт үзүүлсээр байгаа ба Москва Украины газар нутгийн 1/5-ийг хяналтандах авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхийг Киевээс шаардсаар байгаа юм. Киевмйн зүгээс ОХУ-ын арми Украины газар нутгаас гарах хүртэл тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн бол Сергей Лавров Киев Москвагийн тавьсан саналыг биелүүлснээр Киев болон Вашингтонд энэ утгагүй дайныг зогсоох бүхий л боломж нь байгаа.

В. Путин Украин руу довтлох болсон шалтгаанаа Украин улсыг нацистууд болон зэр зэвсгээс ангижруулах хэмээн тайлбарласаар байгаа ч Барууны орнууд Москва бусдын газар нутгийг эзлэн түрэмгийлэхийг оролдож байна хэмээн үзэж байгаа билээ. Өнгөрсөн 2-р сарын сүүлээр эхэлсэн дайн 11 дэх сараа үргэлжилж байгаа ба Украины зүүн болон өмнөд бүс нутагт ширүүн тулаан өрнөсөөр байна.

Өнгөрсөн даваа гарагт Украины эзэмшлийн гэх дронууд ОХУ-ын агаарын бүсэд нэвтэрч ОХУ-ын агаарын нисэх хүчний баазыг бөмбөгджээ. Москвагийн зүгээс мэдээлснээр уг дроныг устгаснаар дрон Энгельс агаарын нисэх хүчний бааз дээр унаж, 3 албан хаагчийн аминд хүрчээ.

Энгельс нисэх хүчний баазад Украины дэд бүтцүүдэд цохилт үзүүлж буй гол сөнөөгч онгоцнууд байрладаг ба уг бааз Украины хилээс олон зуун километрийн зайд байрладаг байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас Украины дроны халдлагын улмаас агаарын нисэх хүчний баазад ямар нэг хохирол учраагүй хэмээн мэдээлсэн бол нийгмийн сүлжээгээр хэд хэдэн сөнөөгч онгоц устсан хэмээн бичжээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский өнгөрсөн даваа гарагт хийсэг мэдэгдэлдээ Донбасст нөхцөл байдал хүнд байгааг онцолж, ОХУ-ын Украины дэд бүтцэд үзүүлж буй цохилтын улмаас Украины нийт хүн амын 1/4 буюу 9 сая орчим айл өрх тоггүй болсон гэжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.