МХБХ “ЮНЕСКО-гийн МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КОМИСС”-той хамтран ажиллана

Twitter Print
2020 оны 09-р сар 11-нд 14:37 цагт
Мэдээний зураг,

Монгол улсад эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийг талбайд болон талбайн гадна олон талт байгууллагуудтай хамтран хөгжүүлэх, охид эмэгтэйчүүдийн хөл бөмбөгт оролцох оролцоо, эрх, хүйсийн тэгш байдлыг хангаж боловсрол, эрүүл мэнд, спортоор дамжуулан мэдлэг боловсрол олгох үүднээс "ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс"-той хамтран төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх зорилгоор уулзлаа.

Уулзалтад "ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс"-ыг төлөөлж ЕНБД С.Уянга, Өсвөр үе залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн х.Намуун нар МХБХ-ны байранд зочилсон юм. Уулзалтаар зочдод МХБХ-ны үйл ажиллагаа, тэмцээн уралдаанууд болон шигшээ багуудын талаар танилцуулж цаашид хамтран ажиллах төсөл хөтөлбөрүүдийн талаар хэлэлцлээ.

А.Алт

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.