
ӨӨРИЙН ХҮЧ ЧАДЛЫГ ОЛЖ ИЛРҮҮЛЭХ АРГА
1. АЖИГЧ, ГЯРХАЙ БАЙ: Танд байгаа гайхамшигтай ур чадвар, авьяас билгээ ухамсарлан танихын хирээр та өөрийн хүч чадлыг илүү ихээр тодорхойлох боломжтой болно. Бусад хүн чамайг хэрхэн үнэлж байгааг мөн ажиглаарай
2. ЖАГСААЛТ ГАРГА: Хуудас цаас аваад зүүн талд нь таны өөрийн хийх дуртай, таныг таатай байлгадаг нөхцөл байдлууд болон юмсын жагсаалтыг бичээрэй. Баруун талд өөрийн сул талуудыг бичээрэй. Аль болох өөрт байгаа, хүсч байгаа, оюун ухаанд тань урсан орж ирж буй зүйлсийг бүгдийг нь бичихийг оролдоорой!
3. НАЙЗ НӨХӨД, ХАМТРАГЧ НАРААСАА ТОДРУУЛААРАЙ: Эргэн тойрныхноо аль болох татан оролцуулаарай. Өөрийн хүч чадал, давуу талыг тодорхойлох хамгийн тохиромжтой арга бол Жохарын Цонх юм. Энэ нь 4 талбараас бүрдэнэ:
Нээлттэй ТА – Таны өөрийн мэдэж байгааг бусад хүмүүс мэддэг
Өөрийгөө олж харахгүй ТА – Таныг мэдэж байгаа бусдын олж харсан зүйлийг Та өөрөө олж хараагүй
Нуугдсан ТА – Бусад хүмүүс олж хараагүй ч, Та өөрөө мэдэж байгаа.
Өөрийгөө мэдэхгүй ТА- Та өөрөө ч мэдэхгүй, Бусад хүн ч мэдэхгүй.
4. ҮР ДҮНГЭЭ ШАЛГА: Өөрийн болон бусдын үнэлгээг харьцуул. Төстэй талууд юу вэ? Ялгаа нь юу вэ?
5. МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛААРАЙ: Өөрийн гол давуу тал, авьяас чадварыг нээж илрүүлэх талаар унш, судал.
Өөрийнхөө давуу тал, хүч чадлыг илүү ихээр ухамсарлан мэдэх тусам өөрийн бизнесийг илүү амжилттай хийхэд эдгээрийн хэрхэн ашиглахаа мэдэж байдаг.
6. ШАЛГАЖ ҮЗ: Хэрхэн шийдвэр гаргахаа, өөрийн давуу талуудаа олж мэдэх нь таны өсч дэвжих хамгийн үнэ цэнтэй зүйл юм. Энэ нь хаана, хэдийд ямар зүйлийг, хэрхэн үр ашигтайгаар хийж бүтээх цаг хугацаанд хөрөнгө оруулалт хийхэд тусалдаг.
7. ТӨЛӨВЛӨ: Өдөр бүрийг өөрийн авьяас чадвараа хөгжүүлэх боломжоор дүүргэж байа нэг л удаа өөрийн давуу тал, хүч чадал, сул талаа олоод мэдчих юм бол өөрийн хүч чадал дээр илүү төвлөрч чадах ХАРАХ ӨНЦГӨӨ тохируулж чадна. Энэ нь таныг илүү их зүйлийг, илүү сайнаар, илүү аз жаргалтайгаар, илүү их хайр энэрэлээр хийх боломжийг бий болгож байгаа юм.
УХААРЛЫН ЦАГ ДОР
- Та юу хийх дуртай вэ? Таныг юуг хийхэд бусад хүмүүс чин сэтгэлээсээ бишрэн хүндэлдэг вэ? - Энэ таны хүч чадал, давуу тал
- Таны хамгийн хэцүү, тогтмол цааргалдаг зүйл юу вэ? - Энэ таны сул тал
ӨӨРИЙНХӨӨ ХҮЧ ЧАДАЛ, ДАВУУ ТАЛЫГ ОЛЖ МЭДЭХ НЬ БИЗНЕС ЭРХЛЭГЧ, УДИРДАГЧ, КОҮЧ, МЕНТОР НАРЫН ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ.
Цэндийн Одонтуяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Irgen
(107.72.162.121) 2020-07-17 23:30Ystoi sonin hyn bna lee
Хариулах
Irgen
(107.72.162.121) 2020-07-17 23:30Ystoi sonin hyn bna lee
Хариулах