СЕХ: УИХ-ын сонгуулийг хойшлуулах эсэх бүрэн эрх нь УИХ-д бий

Twitter Print
2020 оны 04-р сар 09-нд 13:59 цагт
Мэдээний зураг,

Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. 

СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн "Монгол Улсын Ерөнхийлөгч сонгуулийн бэлтгэл ажилтай холбогдуулан СЕХ-ны гишүүдийг хүлээн авч уулзаж, үүрэг даалгавар өглөө. УИХ-ын ээлжит сонгуулийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс товлон зарласан. Товлон зарласны дагуу СЕХ-ноос сонгуулийн бэлтгэл ажлыг хийгээд явж байна. УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой сургалт семинаруудыг хоёрдугаар сарын 1-нээс эхлэн цахим хэлбэрт шилжүүлсэн. Мөн улсын онцгой комиссын өгсөн чиглэлийн дагуу нам эвслүүд мөрийн хөтөлбөрийг цахим хэлбэрт шилжүүлж, хэлэлцсэн. Сонгуулийн хороодын дарга нарын сургалтыг дөрөв, тавдугаар сард цахимаар явуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор СЕХ-ны гишүүдэд үүрэг даалгавар өглөө. Ийм үед сонгогчдын саналыг яаж авах, санал авах байруудыг нэмэх боломж юу байгааг тодруулж, судалж ажиллахыг хүссэн. Сонгогчдыг аль болох олноор нь цуглуулахгүй байх, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой зардалд ямар өөрчлөлт гарах тооцоо судалгааг гарга гэсэн. Эрх бүхий байгууллагаас шийдвэр гарах хүртэл сонгуульд бэлтгэх ажлаа зохион байгуулж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллана.

СЕХ ирэх долоо хоногт хурлаа хийж, болзошгүй ажлын төлөвлөгөө гаргаж, Улсын онцгой комисст хүргүүлнэ. Бээлий, гар ариутгагч, халаад, амны хаалтны хэрэгцээ гарах бөгөөд үүнтэй холбоотой нэмэлт зардал гарна. Харин сонгуулийн төсөв нэмэгдэхгүй. УИХ-ын сонгуулийг хойшлуулах эсэх бүрэн эрх нь УИХ-д бий. УИХ-ын сонгуулийн түүхэнд сонгогчдын ирц хүрээгүй тохиолдол түүхэндээ байгаагүй. Хамгийн сүүлийн 2016 оны сонгуулийн ирц 70 хувьтай байсан" гэлээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.