Хойд Солонгос улс хиймэл дагуул нисгэхээр төлөвлөж байгаа тухайгаа зарласныхаа дараахан пуужин хөөргөсөн талаар Япон болон БНСУ-ын талаас мэдээлж байна.
Пхеньян пуужин хөөргөсөнтэй холбоотойгоор Японы эрх баригчид өмнөд зүгийн засаг захиргааны нэгж болох Окинавагийн оршин суугчдад зориулан анхааруулга гаргасан ч удалгүй дээрх пуужин нь Японы газар нутагт унах аюул байхгүй хэмээн мэдэгджээ.
Пхеньян 6-р сарын 11-нээс өмнө АНУ-ын зэвсэгт хүчний үйл ажиллагааг хянахын тулд хиймэл дагуул хөөргөнө хэмээн мэдэгдэж байсан билээ. Үүнтэй холбоотойгоор Токио газар нутагт нь заналхийлсэн ямар ч объектыг буудан унагахад бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.
БНСУ-ын нийслэл Сөүл хотын оршин суугчид лхагва гарагийн өглөө агаарын аюулын дохионоор сэрцгээсэн байна. Хотын оршин суугчдын утсанд нүүн шилжихэд бэлэн байхыг анхааруулсан мессеж хүртэл ирсэн байна. Удалгүй тухайн мессежийг илгээсэн нь алдаа байсан хэмээн БНСУ-ын эрх баригчид мэдэгджээ.
БНСУ-ын зэвсэгт хүчнээс мэдээлснээр Пхеньяны хөөргөсөн пуужин маш богино хугацаанд радарт харагдаж өнгөрсөн ба Сөүл пуужин замдаа эвдэрсэн эсвэл доош унасан байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж.
Өнгөрсөн мягмар гарагт Хойд Солонгосын эрх баригч намын Зэвсэгт хүчний төв хорооны дэд дарга Ри Пён Чёл АНУ болон БНСУ-ын "цэргийн балмад үйлдлийн" хариуд Пхеньян хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж буй тухай мэдэгдсэн ба ингэхдээ Вашингтон, Сөүл хоёрыг "түрэмгийлэх зорилготой байгаагаа ил тод харуулж" байна хэмээн буруушаасан юм.
АНУ-ын Төрийн департаментаас Пхеньяны зүгээс баллистик пуужингийн технологи ашиглаваас энэ нь НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хэд хэдэн тогтоолыг зэрэг зөрчих болно гэдгийг анхааруулсан билээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR UROLOGIST
(129.205.113.153) 2023-06-01 12:54БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
Хариулах