Умайн хүзүүний хорт хавдрын бүх төрлийн тусламж, үйлчилгээг ЭМД-аас 100 хувь хариуцна

Twitter Print
2022 оны 10-р сар 25-нд 17:51 цагт
Мэдээний зураг,

Умайн хүзүүний хорт хавдрын бүх төрлийн тусламж, үйлчилгээг ЭМД-аас 100% хариуцна

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01-р тогтоолд тус хавдрын бүх төрлийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг ЭМД-ын сангаас 100% хариуцахаар тусгасан.

Тогтоолын хүрээнд энэхүү тусламж, үйлчилгээний эмийн эмчилгээг 628 мянган төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээг тухайн мэс заслын багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 3.043.000 - 4.526.000 төгрөгөөр санхүүжүүлдэг.

Ингэснээр даатгуулагчид умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээ, мэс засал, мэс, ажилбар, эмчилгээ хийгдэх хугацааны туршид хэрэглэх бүх төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, протез, ортопед /өндөр үнэ бүхий болон бусад/, ороох боох материал, сэргээн засах эмчилгээ, сувилахуйн тусламж, үйлчилгээ, химийн болон туяа эмчилгээний зардал болон бусад зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.

Та умайн хүзүүний хорт хавдрын тусламж, үйчилгээг ХСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сонгдо, Улсын 2-р төв эмнэлэг зэрэг ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн нийт 30 гаруй эмнэлгээс авах боломжтой. Хэрэв ЭМД-тай гэрээт эмнэлгүүд иргэнээс нэмэлт төлбөр авсан тохиолдолд “Хэрэглэгчтэй харилцах төв”-ийн лавлах утас 1800-1363 дугаарын утсанд мэдээлэх боломжтой.

Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.