
Цахилгаан галт тэргээр зорчин явтал гаднаас нэг гуйлгачин эр орж ирэв. Гуч гаран настай болов уу гэмээр. Нүүр ам нь гэж авах юмгүй... байдгаараа хавдаад хөхөрчихсөн. Тэрээр вагонд зорчин яваа хүмүүст хандан:
- Хүмүүс ээ, би гурван хоног юу ч идээгүй. Нээрээ шүү. Хулгай хийх гэхээр айгаад, надад үнэндээ зугатах ч тэнхээ алга. Гэтэл гол харлаж байна гэж жигтэйхэн. Аль боломжоороо мөнгө хайрла. Миний царайг та нар битгий хар, би уудаг хүн. Та нарын өгөх мөнгийг ч бас уух л байх! гэсээр вагоны голоор явлаа.
Манайхан яахав өрөвч юм болохоороо таван зуун рубль гялс цуглуулаад өгөв. Мань эр вагоны төгсгөлд хүрч очоод зорчигчид руу эргэж харснаа урагш тонгойн мэхийн ёслоод:
- Гялайлаа, хүмүүс минь! Бурхан та нарыг ивээг! гэв.
Тэгтэл гэнэт вагоны арын суудалд сууж явсан ихэд ууртай байрын нөхөр түүн рүү харснаа:
- Адгийн шаар, муу бөөс, гуйлгачин царайлчихаад мөнгө гуйна. Гэтэл би ар гэрээ хооллох мөнгөгүй ч яваа юм бил үү. Гэтэл би гурван хоногийн өмнө ажлаасаа халагдчихсан яваа ч юм билүү. Тэглээ гээд би чам шиг гуйлга гуйгаагүй, мэдэв үү! хэмээн тэнд байсан хүмүүсийг цочтол хашгирав.
Гуйлгачин эр хамаг халаасаа тэмтчин уудлаад байгаа мөнгөө гаргаж ирснээ (хоёр мянга орчим задгай рубль) ууртай эрд сарвайгаад:
- Май, энэ мөнгийг ав. Чамд хэрэг болно гэсэнд цаадах нь мэл гайхан:
- Юу? гэв.
- Ав аа ав... Чамд илүү хэрэгтэй. Надад хүмүүс дахиад л өгчихнө. Манайхан чинь сайхан сэтгэлтэй улс шд! гээд барьж байсан мөнгөө ууртай нөхрийн гарт атгуулчихаад вагоны тамбурт ороод зогсчихов. Ууртай нөхөр:
- Хөөе, байж бай! гэсээр гуйлгачин эрийн араас гараад явлаа.
Вагонд явсан хүмүүс бүгд нам гүм болов. Бид тамбурт өрнөж буй яриаг чих тавин хэсэг сонслоо. Ууртай нөхөр “хүмүүс бүгд хөгийн амьтад” гэж орилоно. Гуйлгачин эр хариуд нь “хүмүүс сайхан сэтгэлтэй” гэж байгаа дуулдана. Ууртай эр гуйлгачинд мөнгийг нь буцааж өгөх гэсэн боловч цаадах нь авахгүй байгаа харагдана. Энэ бүхэн яаж дууссан бэ гэвэл... гуйлгачин залгаа вагон руу орж, харин ууртай эр тамбурт үлдээд хэсэг тамхилж зогсов.
Цахилгаан галт тэрэг дараачийн буудал дээр зогсоход хүмүүс буух нь бууж, суух нь суулаа. Ууртай эр тамхиа татаж дуусгаад вагонд эргэж орж ирээд, цонхны дэргэд сууж явсан суудалдаа суулаа. Түүнийг анзаарах хүн ганц ч үгүй. Вагон "хэвийн амьдралдаа" хэдийн эргэж орсон ажээ. Галт тэрэг хуваарийн дагуу үе үе зогсоход зарим хүн сууж, зарим нь зөрөөд бууж байлаа. Би ч бас буух болж, суудлаасаа босч хаалга руу дөхлөө. Ууртай эрийн хажуугаар өнгөрөхдөө нүднийхээ булангаар харвал тэрээр цонхоор харчихсан чимээгүйхэн уйлж явлаа...
- Михаил Фатахов
зочин
(43.242.242.78) 2020-08-20 11:43харин ч жижиг улс гэхэд боломжоороо аваад л байхын ямар ч юманд сэтгэл нь ханахгүй бөөн шүүмжлэл, эсрэгээрээ дотроо алдаад бөөн эрсдэл үүссэн бол бас юу гэх нь тодорхой
Хариулах
Ochiroo
(8.20.127.57) 2020-07-26 21:12Yamar saihan medee we.Elchin saidiin yam bolon tuslah demjih Hun bhgui ch ger buleeree Irand horigdood 6sar bolj bnaa.Huurhii mongol maani hetsuu bgaa bhdaa vaktsin gartal huleej l suuy.End ch bas haldwar udurtuu 2000-s deesh shuu.Huuhduud l uchir mdehgui nilh bolhoor ongots hezee ireh we gehiim ajlaas buh heregtseenii zardal ugch bgaa bloh bhaa
Хариулах