
Эспрессо — Амьдрал.
Гашуун бас хүчтэй. Түүний анхны амтыг амтлаг байна гэж хэлэх хүн ховор. Амтгүй... Гэвч нэгэн аягыг уусны дараа дахин нэг хэмээсээр нэг л мэдэхэд өөрийн цаг хугацаатай хамт өнгөрүүлсэн байдаг.
Капучино — Хайр.
Хүсэл мөрөөдөл мэт хөнгөн, амтлаг. Гэтэл амьдрал дандаа аз жаргалтай дэрвэн байхгүй ч амьдрал эрчлэн хуйлран амтаа орхин одох мэт хөөсөрхөг амтлаг капучиног уулгүй мартчихвал харамсам.
Латте —Хүсэл.
Хатуу экспресог сүүгээр зөөллөж, амтлаг тос нэмэрлэн ихэмсэг харагдуулах хөөс хөвөгч Латтег нэгэн удаа амтлаад үзвэл түүний хажууд ямар ч амттан хэсэгтээ үгүйлэгдэхгүй. Тиймийн учир түүнийг хүсэл хэмээдэг.
Моча — кофе болон халуун шоколад
Моча — Гуниг.
Өтгөн зунгаарсан сүүлэг наалдамхай. эспрессогийн хатуу амт үгүй. Түүний амтыг мэдэрсэн бол түүнээс урвах шаардлагагүйг аяндаа ойлготол амтаа нууцалдаг.
Айриш - Ирланд амт - Хүсэл.
Шартсан өглөө заавал хайж сэрдэг ус, шүүс ... Гэтэл үүнийг хайгч нар нойрон дундаа хүсч хайсаар сэрдэг нэг этгээд амт. Амьдрал дээр ч бусад кофе шиг тансаг биш ч ямарч байсан амтлахыг хүсэгчид байсаар
Ристретто — Үхэл.
Амьдрал яг нэг аяганд багтана. Ердөө уухыг хүсэгчээс гэрээслэлээ үлдээхийг ...
Кофе? — Мөнхийн хайр мэт.
Мөнхийн хайр гэж юу билээ. Өглөөн нам гүм гэгээн мөчид сэнгэнэн байх тансаг үнэр сэтгэл болон нойрмог биеийн алжаалыг хэрхэн сэргээж байгааг мэдрэх ямар ч хайраар илүүтэйг анзаарах юм. Кофе уугч нар хамгийн дуртай аягаа бас сонгосон байдаг. Түүний амтыг өөр юугаар ч солимгүй учир мөнхөд хайрладаг.
Эх сурвалж: Макс Фрай. кофены тухай номноос...
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.