
Хил хамгаалах байгууллагын 81 жилийн ой, Хилчдийн баярын өдрийн нэрэмжит улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн намрын улирлын нээлтийн барилvдаан өчигдөр боллоо. Уг барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын заан Д.Баасандорж, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага А.Цацабшир, Б.Пүрэвсайхан тэргүүтэй хүчит 224 бөх зодогложээ.
Барилдааны долоогийн давааанд Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат улсын аварга С.Мөнхбат аймгийн заан Л.Батзоригийг, улсын заан Б.Батмөнх улсын начин Р.Пүрэвдагваыг хаяж энэ өдөр үзүүр түрүү булаацалдхаар шалгаран үлджээ. Тэргүүн байрын төлөөх барилдаан төдийл удалгүй аварга шахаж өргөөд давснаар түрүүлсэн байна.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505