“Атлетико Мадрид” аваргуудыг дахин өвдөг сөхрүүллээ

Twitter Print
2014 оны 09-р сар 15-нд 12:50 цагт
Мэдээний зураг,

Испанийн хөлбөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтууд боллоо. Өнгөрсөн жилийн “Аваргууды лиг”, Испанийн Супер цомыг булаалдсан “Реал”, “Атлетико”-гийн тулаан олны анхаарлын төвд байлаа. Мадрид хотын “Сантъяго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэнд болсон уг тоглолтонд талбайн эздээс 26 дахь минутанд К.Роналду нэг гоолыг оруулсан аж. Харин зочин багаас 10 дахь минтанд Тиаго, 76 дахь минутанд А.Туран нар гоол оруулж энэ үдэш аваргуудыг буулган авлаа.

Турк тоглогч А.Туран Мадрид хотын дуэлийн гол баатар нь байсан. Өнөө жил хоёр таван удаа таарахад “Атлетико Мадрид” гуравт хожоод байна. Испанийн аваргын тэмцээнийг гурван тойргийн дараах байдлаар “Барселона” 9 оноотой нэг ч хожигдол, тэнцээгүй ганцаар тэргүүлж байгаа бол “Валенсиа”, “Севилья”, “Атлетико Мадрид” 7 оноотой араас нь нэхэж байгаа аж.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон бусад тоглолтын хувьд “Севилья”-“Хетафье” 2:0, “Валенсиа”-“Эспаньол” 3:1, “Эльч”-“Рио Вальекано” 3:2, “Барселона”-“Атлетик Бальбао” 2:0-ээр хожсон бол “Вильяреал”-“Гранада” 0:0, “Малага”-“Леванте” 0:0, “Алмейра”-“Кордоба” 1:1,  “Сельта Виго”-“Реал Сосьедад” 2:2-оор тэнцсэн байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.