“Хуучин ноёд” эргэн ирлээ

Twitter Print
2014 оны 09-р сар 15-нд 13:22 цагт
Мэдээний зураг,

Италийн хөлбөмбөгийн “Сери А”-гийн хоёрдугаар тойргийн тоглолтууд боллоо. Сүүлийн 14 хоногт шигшээ багуудын нөхөрсөг тоглолтууд болж Европын улсуудын лигийн тэмцээн завсарлаад байсан. “Сери А”-гийн 2014-2015 оны улиралд наймдугаар сарын 30-нд нээлтээ хийж багууд анхны тоглолтоо хийсэн. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд “Милан”-“Парма” 5:4, “Чьево Верона”-“Наполи” 1:0, “Аталанта”-“Калиари” 2:0, “Лацио”-“Сесена” 3:0, “Интер”-“Сассуола” 7:0, “Рома”-“Эмполи” 1:0, “Ювентус”-“Удинезе” 2:0-ээр хожсон бол “Фиорентина”-“Жено” 0:0-ээр эвийн гэрээ байгуулж нэг оноо авсан аж.

Энэ тойрогт топ багууд өрсөлдөгчөө илт давуу хожсон нь ойрд тохиолдоогүй явдал байлаа. Ялангуяа “Интер Милан” өрсөлдөгчөө 7:0-ээр бут ниргэж харих болоогүй гэдгээ харуулсан. “Аваргуудын лиг”-т 1993 оноос хойш түрүүлсэн цөөхөн хэдэн багийн нэг “Хар-цэнхэрүүд” ийнхүү дөрвөн оноотой лигийн тэмцээнээ үргэлжлүүлж байна. Одоогоос арван жилийн өмнө “Милан”, “Ювентус”, “Рома”, “Интер” багууд лигийн тэмцээнд тогтмол эхний байруудыг эзэлж “Аваргуудын лиг”-т оролцож байсан. Харин өнөө жил дээрх дөрвөн баг эргэн ирж “Сери А”-г өрсөлдөөнтэй, сонирхолтой болгож байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.