Монголын төр засаг интернэт хянадаг болж таарав

Twitter Print
2014 оны 09-р сар 16-нд 08:52 цагт
Мэдээний зураг,

Монголын төр засаг иргэдийнхээ интернэт хэрэглээг хянадаг болж таарав. Төр засгийн ийм үйлдлийг “газар дээр нь гардан баривчилсан” мэдээллийг Wikileaks цахим хуудасны Spyfiles буланд тавьсан байх аж.  Их Британид төвлөрдөг олон улсад FinSpy гэх нэрээр алдартай “FinFisher” компани  дэлхий дахины интернэт ертөнцийг хянах систем худалддаг байгууллага. Уг компанийн бүтээгдэхүүний тусламжтайгаар интернэт хэрэглэгчдийг дурын цэгээс  хянаж болдог бол хэрэглэгчид ажиг сэжиг ердөө авдаггүй. Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагын хурц шүүмжлэлд байнга өртөж ирсэн уг компанид харин Монгол Улсын Засгийн газраас удаа дараа их хэмжээний мөнгө төлж ирсэн байх юм.

Ардчилалын бус чиг баримжаатай улс орнуудад өргөн хэрэглэгддэг тус компанийн программ хангамж сүүлийн үед улам их дуулиан шуугиан тарих болсон. Тухайлбал Египтийн ерөнхийлөгч Хосни Мубаракыг түлхэн унагасаны дараа нууц цагдаагийн газрын албан байранд үзлэг шалгалт хийхэд FinFisher компанийн программ хангамж олж авахын тулд Gamma International гэх компанитай 287 000 еврогийн гэрээ байгуулсан болох нь тодорхой болсон. Хамгийн сүүлийн жишээгээр 2014 онд гар компьютерт нууцаар FinSpy суулгаж бүх мэдээлэл, Skype-ээр хийсэн утасны дуудлагууд нь хянаж байсныг мэдсэн  Америкийн нэгэн иргэн Этиопийн засгийн газрыг олон улсын шүүхэд өгч байсан билээ.

Монгол улсын төp засаг харин уг компанитай нилээдгүй дотно хамтын ажиллагаатай явж ирсэн нь тус компанийн нилээд олон төрлийн программ хангамжийн  лицензийг 1.358.160 евро төлж авсанаас тодорхой харагдаж байна. Словак, Монгол, Катар улсуудын аюулаас хамгаалах байгууллага, Өмнөд Африк, Бахрейн, Пакистан, Эстони, Вьетнам, Австралийн цагдаагийн газар, Бельги, Нигер, Нидерланд, Сингапур, Бангладеш, Унгар, Итал, Босни Герцеговин улсуудын тагнуулын байгууллагууд ашигладаг (This included SlovakiaMongoliaQatar State Security, South AfricaBahrainPakistanEstonia,VietnamAustralia NSW Police, BelgiumNigeriaNetherlands KLPD, PCS Security in SingaporeBangladesh, Secret Services of HungaryItaly and Bosnia & Herzegovina Intelligence) программ хангамжийн системүүдийн ердийн үнэ € 47550196 байдаг бол мэдээллийн өгөгдлөөс "устгагдсан" гэж нууцлуубал € 98362554 евро болдог байна. Эдгээр бүх программ хангамжуудыг интернет орчныг хянах, тагнах, цахим хуудсуудын үйл ажиллагааг хянах, дотоод сүлжээг хянах, нэвтрэх зэрэгт ашигладаг дээд түвшний мэргэжлийн тусгай зориулалтаар хөгжүүлсэн байдаг аж. 

 

Software Start Expiration Estimated Cost Deleted
FinSpy 2010-09-01 00:00:00 2011-09-03 00:00:00 Base license
€156000
Yes
FinFly USB 2010-09-01 00:00:00 2011-09-03 00:00:00 €4620 Yes
FinUSB Suite 2010-09-01 00:00:00 2011-09-03 00:00:00 €13080 Yes
FinSpy 2010-09-01 02:00:00 2013-09-03 02:00:00 Base license + 25 targets + 3 agents
€295500
Yes
FinFly USB 2010-09-01 02:00:00 2013-09-03 02:00:00 €4620 Yes
FinFly USB 2010-09-01 02:00:00 2013-09-03 02:00:00 €4620 Yes
FinUSB Suite 2010-09-01 02:00:00 2013-09-03 02:00:00 €13080 Yes
FinUSB Suite 2010-09-01 02:00:00 2013-09-03 02:00:00 €13080 Yes
FinFly USB 2010-09-01 02:00:00 2014-09-03 02:00:00 €4620  
FinSpy 2010-09-01 02:00:00 2014-09-03 02:00:00 Base license + 150 targets + 10 agents
€723000
 
FinUSB Suite 2010-09-01 02:00:00 2014-09-03 02:00:00 €13080  
FinFly ISP 2013-08-18 02:00:00 2014-09-30 02:00:00 n/a  
FinIntrusion Kit 2013-11-13 01:00:00 2014-11-21 01:00:00 €30600  
FinFireWire 2013-11-13 01:00:00 2014-11-21 01:00:00 €13080  
FinFly LAN 2013-11-13 01:00:00 2014-11-21 01:00:00 €32580  
FinFly Web 2013-11-13 01:00:00 2014-11-21 01:00:00 €36600  

Total: €853560 (€1358160)


Эх сурвалж: https://wikileaks.org/spyfiles4/customers.html 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.