Намар хатсан навч цуглуулж түүгээрээ модны тогоо, ногооны талбайгаа хүртэл хучиж орхивол их ашиг тустай...

Twitter Print
2020 оны 05-р сар 25-нд 12:35 цагт
Мэдээний зураг,

Ирж буй сайхан цагийн аясаар нутаг орондоо очиж мод сөөг суулгаж тэднийгээ арчилж тордон ургуулах талаар ганц нэг зөвлөгөө өгье. Анзаараад байхад олон давтагдаад байдаг технологийн ч гэх юмуу алдаа байгаад байх юм. Бас нөхцөл бололцоо, заримдаа сэтгэл дутах юм ч байгаа л байх.

Мод суулгах нүхээ ухчихаад эхлээд тэр тогоогоо сайтар услах ёстой байдаг. Тэрэнд багагүй хэмжээний ус орно. Тэгж үндсэн хөрсийг нь чийглэж байж суулгасан мод ургаж амьдрах баталгаа илүүтэй байдаг. Бас нэг зүйл бол манайх шиг хуурай уур амьсгалтай газар хөрсний чийгийг аль болох удаан хадгалахад санаа тавих нь маш чухал. Тэр болгон услаад байх боломж бас амаргүй.

Мэргэжлийн хэллэгээр ойн унаш гэж ойлголт байдаг. Энэ нь хатаж унасан навч, мөчир зэрэг нь он удаан дагтаршиж, хөрсний гадарга дээр давхарга үүсгэдэг. Энэ давхарга нь бороо ороход усыг маш амархан өөртөө шингээж, тогтоодог ба харин нартай дулаан өдөр хөрс хатахаас маш сайн хамгаалдаг. Нэг ёсны усны клапан гэмээр.

Мөн тэр давхаргад элдэв мөөг ургаж тухайн орчиндоо симбиоз үүсгэж хөрсийг эрдэс тэжээлээр баяжуулах гол нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Яг энийг бид өөрсдийн хашаа гэх мэт хувийн эдлэндээ зориудаар бүрдүүлж өгөх нь маш чухал байдаг. Аливаа амьд биет бүхэн гадарга дээрээ хамгаалалтын бүрхүүлтэй байж байж л хэвийн амьдарч оршин тогтнодог. Жишээ нь бидний арьс г.м. Тэрэн шиг л тэр ойн унаш шиг бүрхэвч үүсгэж өгвөл мод бут хүнсний ногоо хүртэл сайхан ургаж үр шимээ өгдөг байна.

Саяхан яг энэ талаар Америкийн нэг нөхрийн бичлэгийг үзээд яг л бодож байсан зүйлийг амьдралдаа хэрэгжүүлж байгааг нь хараад бүр урам орох шиг л боллоо. Тэр хүн насаараа тариаланч хийсэн юм байна. 40 жил гаран. Харин сүүлийн арав хүрэхгүй жилд жимс ногоо, мод бут тарихдаа элдэв химийн бодис, бордоо огт хэрэглэлгүйгээр ердөө л талбайгаа тэр чигээр нь модны холтос, жижиг мөчрийн хугархай г.м хаягдлаар тэр чигт нь хучиж орхисноор тэнд нь тарьсан мод бут, шар лууван зэрэг бүхий л ургамлууд нь ямар арчилгаа тордлогоо огт шаардахгүйгээр маш сайхан ургасан байхыг харлаа. Тэр ч битгий хэл усалгаа хийхээ больсон гэж байна лээ. Нэг ёсондоо хөрсөнд зүй зохистой давхаргыг нь бэлдэж өгсөн нь ийм үр дүнд хүрсэн гэж ярьж байна. Мэдээж цөөнгүй жилийн үр дүн л дээ.

Тэгэхээр модоо тарьчихаад усалгааны тогоонд нь хангалттай зузаан хэмжээтэй модны холтосны хаягдал, дунд зэргийн ширхэгтэй үртэс зэргээр хучиж орхих нь маш сайн болж таарч байна. Мэдээж модоо уг газартаа нутагшаад бие даан амьдрах чадвартай болтол усалж тордох хэрэгтэй. Бас намар хатаж унасан навч цуглуулж түүгээрээ модны тогоо, ногооны талбайгаа хүртэл хучиж орхивол их л ашиг тустай байх юм байна. Тэгээд ч өнөө үед өөрийн органик ногоогоо тариад хэрэглээд байх шаардлага улам л их болж бгаа болохоор боломжоороо туршаад үзээрэй. Хэдэн жилийн дараа л үр дүн нь гарна шүү. Тэвчээр бүхнийг дийлнэ.

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • matilda

      (197.234.221.42) 2019-11-20 16:16
      • 0
      • 0

      Сайн байцгаана уу ноёнтоон Бид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлээрэй. Бидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: +33 7 52 89 40 37

      Хариулах