
АТГ-аас, ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр 2021 оны наймдугаар сарын 25-ны шөнө гэрээс нь саатуулж, баривчилсан.
И.Орхон нь одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа бөгөөд 48 цагийн хугацаанд түүний гэр болон албан газарт шалгалт явуулах аж.
Урьдчилсан байдлаар түүнийг 10 гаруй эмч, сувилагчийг ажилд оруулах нэрийдлээр авилга, хээл хахууль авсан байж болзошгүй хэмээн үзсэн гэх мэдээлэл байгаа юм. Түүнийг прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналыг хүргүүлжээ.
Тэрчлэн ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн дарга С.Энхзаяаг АТГ-аас 48 цаг саатуулсан. Түүнийг албан тушаалаа урвуулж, худалдан авалтын гэрээ байгуулахдаа зарим компанид давуу байдал бий болгосон хэргээр шалгаж байгаа билээ.
Энэ мэтчилэн ХӨСҮТ болон төрийн албан тушаалтны хэргийг АТГ үргэлжлүүлэн шалгаж байна.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.