Х.Гэрэл Г.Сарангэрэлийг зохиомол хэрэгт унагаснаа хүлээж эхэлжээ

Twitter Print
2014 оны 09-р сар 17-нд 09:28 цагт
Мэдээний зураг,

Хар тамхины хэргээр анхан шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод буй Г.Сарангэрэлийн хэрэг анхнаасаа зохион байгуулалттай байсан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр Г.Сарангэрэлийн хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч Н.Энх-Амгалан, Н.Хурц нарыг шалгуулах хүсэлт гаргасан. Ингэснээр ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын газарт тус байцаагч нарыг Г.Сарангэрэлийн хэргийг зохиомлоор хуурамч нотлох баримт бүрдүүлэн гэмт хэрэгт гүтгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн юм.

Тэгвэл мөрдөн байцаалтын явцад дахин нэг баримт дэлгэгдсэн нь Г.Сарангэрэлтэй хамт хар тамхины хэрэглэсэн гэж шүүхээс ял сонссон Х.Гэрэл хэргээ хүлээж эхэлсэн гэж эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Х.Гэрэл ЭЦГ-ын ажилтнуудтай хамтран Г.Сарангэрэлийг хар тамхи хэрэглэсэн гэх зохион байгуулалттай гэмт хэрэг унагасан гэдгээ мэдүүлж эхэлсэн гэж байна. Г.Сарангэрэлийг өгөөш болгон ашигласан гэх хурандаа нарыг мөн ТЕГ-т шалгаж байгаа юм. Учир нь Ц.Батсүх, Н.Ууганбаяр, Х.Доржсүрэн, Б.Ариунболд нарыг ЦЕГ-ын дарга асан Б.Билэгттэйгээ хамтран Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдын суудлаас унагахын тулд 19 настай Г.Сарангэрэл охиныг “өгөөш” болгон ашигласан гэж ярих болсон юм.

Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 2-ны шөнө Г.Сарангэрэл нарын дөрвөн охиныг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи хэрэглэж байхад нь эрүүгийн цагдаагийн ажилтнууд саатуулсан байдаг. Улмаар цагдаагийн байгууллагаас Г.Сарангэрэлийн утаснаас Хууль зүйн сайд Х.Тэмүүжин руу 70, 80 удаагийн дуудлага хийгдсэнийг тухайн оператор компаниар нь шүүлгүүлэн тогтоосон юм. Харин уг дуудлагыг Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр нар эрүүгийн цагдаагийн ажилтнуудын хийсэн зохион байгуулалттай ажиллагаа гэж мэдэгддэг. Учир нь Г.Сарангэрэлийг хар тамхи хэрэглэж байхыг үйлдэл дээр нь баривчилсан цагдаа нар биед нь үзлэг хийж, бүх эд зүйлийг хураан цагдаагийн хэлтэст саатуулсан гэдэг. 

Б.Золбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.