Зүүдэн дундаа дөрвөн километр

Twitter Print
2017 оны 09-р сар 16-нд 10:04 цагт
Мэдээний зураг,

Ийм юм сонссогүй юм байна. Шөнө дунд зүүдэндээ босч явдаг, хүний санаанд орохооргүй зүйлс хийдэг сарны өвчин гэж сонсож байснаас бүхэл бүтэн дөрөв гаруй километр гаруй газрыг зүүдэн дундаа туулсан явдал энэ дэлхийд ер нь гарч байгаагүй байх. Гэтэл Норвегийн дөрөвхөн настай охин ийм явдал гаргасан юм байх. Finnmark Dagblad гэх сонин энэ тухай мэдээлжээ.

Нойрсон буй гүнжийг өглөөний зургаан цагт Норвегийн хойд хэсгийн Финнмарк хязгаарын Хоннигсвог хотын иргэд олж авсан аж.

Өчигдөр буюу есдүгээр сарын 15-ны өдөр өглөө 6:15-д зөвхөн хөнгөхөн шаахайтай, дотуур өмднөөс өөр хувцасгүй жаахан охин автомашины зам дээр явж байсныг хотын иргэд олж харжээ. Охин гэрээсээ гараад Хоннигсвог хот хүртэл дөрөв гаран километр зам туулсаныг хотын цагдаагийн газрынхан тогтоосон байна. Гэтэл амралтын өдрүүдэд уг бүс нутагт хүйтэн бороо шавшиж, шуурга дэгдэж байснаар барахгүй, агаарын хэм тэгээс доош зааж байсан аж. Харин охин үүнийг ер ажирсангүй, азаар орон нутгийн зам дээр автомашины хөдөлгөөн байхгүй байж.

Финнмарк хязгаарын цагдаагийн газрын дарга Ян-Улаф Шьельбергийн мэдэгдсэнээр, охины эцэг эх холбогдож өглөө болсон хойно утсаар гэрийн хаягаа хэлж өгсөн гэнэ. Охины төрөл садангийнханы хэлснээр тэрээр урьд өмнө нь зүүдэндээ босч явдаг байсан бол ингэж хол газар явж байгаагүй учир гайхаж барахгүй байгаа аж. Охин хүйтэнд ерөөсөө даараагүйгээр барахгүй ханиад ч хүрээгүй байна. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.