
G L U T A T I O N
Глутатион нь бидний организмд байдаг хамгийн хүчтэй антиоксидант үйлчилгээтэй, чөлөөт радикалын довтолгооноос эсийг хамгаалдаг, хорт бодисийг саармагжуулдаг, дархлааны эсийг хамгаалдаг бодис юм.
Dr.Lus Antoine Montagnier гэдэг эрдэмтэн 2008 онд глутатионы судалгаагаар Нобелийн шагнал авчээ. Глутатионы тухай судлаачдын бичсэн 80000 гаруй материал байдаг гэнэ.
Глутатион нь 3 аминхүчлээс тогтсон уураг бөгөөд элгэнд үүсэж бүх биеэр тархаж эс болгонд байдаг ба элэг, бөөрөнд хамгийн их хэмжээтэй байдаг.
Глутатион нь 3 гол үүрэг гүйцэтгэдэг.
1.Антиоксидант үйлчилгээтэй
2.Дархлааны системийн үйл ажиллагааг дэмжих
3.Организмыг хоргүйжүүлэх
1/Чөлөөт радикалыг хамгийн хүчтэй саармагжуулдаг бодис юм. Ингэснээр организмыг чөлөөт радикалын довтолгооноос хамгаалж түүнээс болж үүсдэг олон өвчнөөс сэргийлдэг. Аутоиммунный өвчин, зүрх судасны өвчин, сахарын өвчин, мэдрэлийн өвчнүүд, эрт хөгшрөх, хорт хавдар зэрэг маш олон өвчин үүсэхээс хамгаалдаг байна. Түүнээс гадна вит С, вит Е, селен зэрэг бусад антиоксидант бодисуудыг дэмжиж байдаг ба глутатион байхгүй бол бусад антиоксидант бодисууд үйл ажиллагаагаа явуулж чадахгүй гэнэ. Тиймээс антиоксидантуудын эх гэж нэрлэгддэг.
2/Глутатион нь лейкоцит бий болоход оролцдог тоо хэмжээг нь зохистой хэмжээнд байлгадаг байна. Глутатион хангалттай их байгаа нөхцөлд лимфоцит нь бактери, вирусийг олж устгаж, гаднын антиген бодисыг саармагжуулж, хавдрын эсийг устгаж байдаг. Глутатион байхгүй үед энэ үйл ажиллагаа алдагдана гэнэ. Тиймээс дархлааны системийн үндсэн тэжээл ч гэж нэрлэдэг.
3/Амьсгалын замаар утаатай хамт биед ордог хүнд металууд, хоол хүнстэй хамт ордог химийн бордоо, консервант бодисууд ,хүнсний будагнууд, дүүргэгч бодисууд, эмийн бодисууд болон бусад олон хорт бодисуудыг саармагжуулж гадагш зайлуулдаг байна. Эдгээр хорт бодисууд их болвол хорт хавдар үүсэх нөхцөл бүрэлдэнэ.
Глутатион байхгүй бол организм бактери, вирусийн халдварыг тогтоож дийлэхгүй, элэг хорт бодисоо шүүж чадахгүй, хавдрын эсийн өсөлтийг тогтоож чадахгүй болж хавдрын эс зогсоо зайгүй өснө гэсэн үг
Глутатион нь элэг өөрийгөө хоргүй болгоход хамгийн чухал нөлөөтэй бодис .
Глутатион нь дархлааг сайжруулж вирусын өсөлт, идэвхжилтийг саатуулдаг.
Глутатион ихтэй хүмүүс хэдэн настайгаас үл хамааран тамир тэнхээ сайтай, ажиллах чадвар байнга өндөр байдаг, бараг өвчилдөггүй, урт насалдаг. Элгэнд хангалттай хэмжээний глутатион байж элэгний өвчин болон бусад өвчнөөс организмыг хамгаалж байдаг.
20 наснаас эхлэн 10-15 жил тутамд глутатион 10-15% байнга багасч байдаг.
Японы судлаачид элэгний архаг өвчтэй хүмүүс бүгд глутатион бага болсон байдаг тиймээс чөлөөт радикалын довтолгоог зогсоож чаддаггүй гэсэн байдаг. Туркийн судлаачид элэгний В,С вирустэй хүмүүс бүгд глутатион багассан байдаг гэж бас баталжээ.
Нитрозативный стресс глутатионыг идэвхигүй болгодог. Амьдралын буруу зуршилууд, химийн хордлого, архины хордлого, эмийн замбараагүй хэрэглээ, агаарын бохирдол зэрэг олон шалтгаан глутатионыг багасгадаг. Маш хүчтэй стресс, байнгын их хүч шаардсан спортын төрөл бас глутатионыг багасгана. Бүх төрлийн өвчин намдаах эм, үрэвслийн эсрэг эм, халуун бууруулах эмүүд түүний дотор парацетамол элгэнд глутатионыг устгаж байдаг. Тиймээс эрдэмтэд бүх төрлийн үрэвслийн эсрэг эмнүүд 100% хавдар үүсгэдэг гэж бүгд санал нэгджээ.
Глутатион нь мөнгөн ус болон хүнд металлыг саармагжуулдаг боловч зэс, никель, мөнгөн ус, хром, кадми, ванад, төмөр организмд хэт их байвал глутатионыг багасгадаг байна.
Глутатион нь туяаны хордлогын үед чөлөөт радикалыг багасгаж, хүчилтөрөгчөөр хангагдсан цусыг илүү их болгож организмыг хордлогоос хамгаалдаг.
Мэдрэлийн систем, тархи, гормон, сэтгэцийн өвчин, хавдар, паркинсоны өвчин зэрэг бүх архаг өвчний үед глутатион 30-50% бага болсон байдаг.
Зүрх судасны өвчнүүд, шигдээс, цус харвалтын үед глутатион бас багассан байдаг. Элэгний архаг өвчин, элэг өөхлөх, элэг хатуурах өвчний үед глутатион маш бага болсон байдаг. Ө/х шарласан бүх хүмүүсийн глутатион эрс багассан байдаг.
Организмд хамгийн их глутатион элгэнд байдаг ба тэнд зогсоо зайгүй хорыг саармагжуулж байдаг, түүнээс гадна бөөрөнд бас байдаг. Хулганын глутатион үүсгэдэг генийг нь үхүүлэхэд тэр хулгана 2 долоо хоногийн дараа элэгний дутагдлаар амьсгал хураасан байна, тэгэхээр энэ бодис организмд ямар чухал үүрэгтэй болох нь ойлгомжтой биз дээ.
Глутатион нь хавдрын эсрэг үйлчилгээтэй ба хавдрын эс өөртөө судас үүсгэх процессыг саатуулж удаашруулдаг байна.
Нас ахисан хүмүүсийн ядрах, таргалах, өвчлөмтгий байх, сахарын өвчин-2 зэрэгт тестостерон багассан байдаг. Эрэгтэй хүмүүсийн төмсгөнд байдаг Leydig-н эсэд тестостероны 96% нь үүсдэг ба нас хөгшрөхөд энэ эсүүдийн 44% нь байхгүй болдог, глутатион багассан үед тестостероны хэмжээ нэмж 20-25%-г алддаг байна.
Глутатион гэсэн нэртэй олон бэлдмэл байдаг боловч ихэнх нь ходоод, гэдсэнд задраад элгэнд очиж чаддаггүй гэнэ. Харин N-acetylocysteina/NAC/ нь элгэнд глутатионы синтез явагдахыг дэмжиж глутатионы хэмжээг нэмэгдүүлдэг байна.
Витамин В2 200мг-2удаа уухад глутатионыг нэмэгдүүлдэг.
NAC 500мг -2 удаа.
ALA 100мг- 3 удаа.
SELEN 200 мкг
Энэ 3-н хослол глутатионыг хамгийн сайн нэмэгдүүлдэг гэж судлаачид үздэг.
Витамин С, витамин Е, В витамины комплекс, коензим Q10 , тосны хүчил зэрэг нь организмд байгаа глутатионыг дэмжиж, багасахаас нь хамгаалж байдаг.
Үе мөчний өвчнийг эмчлэнэ гээд баахан үрэвслийн эсрэг эмчилгээ хийгээд глутатионыг устгаад байвал зүрх судасны өвчтэй, сахарын өвчтэй, хавдартай хүмүүсийн тоог нэмэх болно.
Тиймээс эмч нар бид нүдээ нээж витамин, минераль, фермент, аминхүчил, монгол эмнэлэг зэрэг хоргүй эмчилгээг мэдэх нь чухал байна.
Бүх архаг өвчтэй хүмүүсийн глутатион нь маш бага болсон байдаг. Глутатионыг мэдэхгүйгээр архаг өвчнийг эмчлэнэ гэж байхгүй, хавдраас хамгаалж чадахгүй.
БАДРАХЫН БАЯРСАЙХАН
КРАКОВ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.