
Зам тээврийн сайд А.Гансүх инженер Ц.Батыг уучилжээ. Тэрбээр энэ уучлалаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлж, жиргээчдийн хүсэлт гэдгийг давхар дайжээ. Мөн сайд "Цаашид олон хүн гүтгэлэг доромжлолын золиос битгий болоосой гэж итгэж энэ алхмыг хийлээ. Монгол хүний саруул ухаанд би итгэдэг" хэмээн жиргэжээ.
Жиргээч Ц.Батыг гурван сарын хугацаанд А.Гансүх сайдын нэр хүндэд халдсан жиргээ хийсэн гэдгийг хууль, хяналтын байгууллагынхан шалгаж 100 хоног баривчлах ялаар шийтгэсэн ч нэг сар орчим 461-р хорих ангид хорьсны эцэст сулласан билээ.
Харин давж заалдах шатны шүүхээс түүний хэргийг мөрдөн байцаалтад буцааж, Ц.Батыг батлан даалтад гаргаад байгаа юм.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.