Алдарт нисгэгч М.Шумахерын бие сайжирч байна

Twitter Print
2014 оны 09-р сар 16-нд 16:33 цагт
Мэдээний зураг,

Авто уралдааны “Формула 1” ангилалын дэлхийн аваргын тэмцээнд долоон удаа түрүүлсэн Германы алдарт нисгэгч М.Шумахерын бие нь сайжирч эмнэлгээс гарлаа. Тэрээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Францын нэгэн ууланд цанаар гулгаж байгаад нурангинд дарагдаж хүнд бэртсэн. Ослын улмаас олон сар ухаангүй байсан түүний бие нь сайжирч хэвтэж байсан Швейцарийн эмнэлгээсээ гарч гэрийн дэглэмд шилжжээ.

Өдгөө 45 настай М.Шумахер “Формула 1” ангилалын дэлхийн аваргад 1994, 1995, 2000, 2001, 2002, 2003, 2004 онд түрүүлсэн аж. Тэрээр нийт 91 гараанд түрүүлж байсан бөгөөд “Ферари”, “Мерседес”, “Жордан”, “Бенеттон” багуудын нэрийн өмнөөс уралдаж байв.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.