Хүрээний алдарт “Жадамба” судрын зэс бар

Twitter Print
2020 оны 08-р сар 10-нд 09:59 цагт
Мэдээний зураг,

ХХ зууны эхээр Монголын нэрт сийлбэрч бор Чүлтэм, Тунгийн Шар тэргүүтэй дархчууд "Жадамба" судрын 747 хуудас,1494 нүүр зэс барыг урлажээ. 

Уг зэс бар,номын хамт бүрэн эхээрээ Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж байна. Зэс барын эхэнд Соёмбо,ард талд нь сүм, суварга, бурханы хөрөг эргэн тойрон хээ угалз сийлбэрлэсэн хос шугаман хүрээ хийж, судрын үйл явдлыг харуулсан олон зураг сийлжээ. Цор ганц хувь уг дурсгал нь Монгол дархны зэс барын урлалын гайхамшигийг харуулсан уран нарийн хийцтэй дурсгал юм.

Зэс бар нь модон бараас маш тод хэвлэгддэг онцлогтой зэсээр ийм том номын барыг сийлэх нь асар их хөдөлмөр, маш нарийн ур, дарх шаардах ажил юм. Монгол улсын Засгийн газрын 1995 оны 241-р тогтоолоор түүх соёлын "ХОСГҮЙ ҮНЭТ" өвд бүртгэгджээ.

Үндэсний Төв номын санд нээгдсэн үзэсгэлэнгийн үзмэрээс...

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.