Монгол улсын хөгжлийг яаж түргэтгэх вэ?

Twitter Print
2014 оны 09-р сар 16-нд 16:19 цагт
Мэдээний зураг,

Хувьсгал хийнэ гэхээр л нөгөө Улаантан Цагаантан гэсэн хүүхэд насны ойлголтууд тойлгойд бууж “тэгээд Монгол орон буцаад социалисм-ийн үерүүгээ явах юмуу” гэсэн хачин бодол энэ бодролыг маань уншихаас өмнө танд төрж магад. Тэгвэл тэрнээс огт өөр зүйл болох нийгэм дахь шударга ёс, хүн болгонд чухал болсон боловсролын талаар дурдъя. 

Хувьсгалыг анх Ленин бодож олсон уу? Ленин бол хувьсгалыг үргэлжлүүлэгчдийн нэг байснаас биш түүнийг анх зохиосон нь биш юм. Хувьсгал нь яг хэн хаана хэзээ хувьсгалыг бодож төлөвлөөд зохиочив гэхээсээ илүү нийгэм дахь тэнцвэр алдагдаж, удирдах төвшнөөс хэрэгцээтэй гэсэн өөрчлөлтийг явуулаагүй, аль эсвэл өөрчлөлтийг хийж чадаагүйгээс болж үүсдэг нийгмийг хөдөлгөх хүч юм. Франц-ийн хувьсгалыг ардын арми нь хийгээгүй юм. Харин авгай хүүхэд, тариачин албатаас бүрдэх энгийн олон хийсээн. Энэ хувьсгал нь зөвхөн хаанчлалын засаглалыг эсэргүүцсэнээс бус харин энэ системд буй туйлын согогууд болох хүмүүсийн хуулийн болон эдийн засгийн төвшин дэхь тэгш бус байдалаас үүдэлтэй. Ихэс дээдэс нь нийгмийн хамаг баялгийн амсар дээр суун, харин тариачин албат нь энэ баялагаас хүртэх ямар ч боломж олдоогүйгээс гадна нийгмийн дээд анги руу дэвших боломж ор тас байгаагуй болно. Ленин ч гэсэн тариачин иргэд дээр тулгуурлаж хувьсгал хийсэн бөгөөд түүний мөрөөдөж байсан зүйл нь хүмүүсийн эрх тэгш байдал юм. Одоо хувьсгал нь ямар нэг байдлаар коммунисмтай холбогдож ойлгогддог болжээ. 

Ernesto Che Guevara нь Өмнөд Америка-д шударга ёс, эрх тэгш байдлыг авчрахыг хүссэн бөгөөд үүнийхээ төлөө зүтгэсээр яваад насан эцэслэсэн билээ. Ядуу тариачид яаж зовж байгаа, улсын хууль нь зовхон баячуудын эрх ашигийг хамгаалж, хүүхэд залуучууд нь баялаг тутмаг учраас оюуны потэнтиал-аа ашиглаж чадахгүй сүүлдээ хэрхэн итгэл найдвараа алдаж байгааг хараад Чэ хувьсгалын үнэнч шавь болсон билээ. Түүнээс биш Сталиний дэглэмийг шүтсэндээ, Ленин-ий философийг дээдэлсэндээ Чэ ширэнгэнд нуугдаж суугаагүй ээ. Харин Шударга Ёсны төлөө амь биеэ үл хайрлан, ямар ч аргаар болов ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг нийгэм байгуулж шударга ёсийг хуульчлан тогтоохоор тэмцэж явсан юм. 

Ерөнхийд нь авч үзвэл, улс орны хүн амийн 5% нь тухайн улсын бодлого чиглүүлэх болоод шийдвэр гаргахад ямар нэг хэмжээгээр оролцож байдаг. Энэ 5%-г заавалчгүй баячууд буюу эрх ямбатай нь бүрдүүлэх албагүй бөгөөд дунд ангийн хүрээнээс хэн ч болов орох бололцоо олговол тэр нийгэм хаваасаг! Гэтэл өнөөдөр Монгол оронд ямарваа нэг албан тушаалд очиход шударга өрсөлдөөний журмаар хэн чадалтай нь биш харин хэн нь танил талтай, аль эсвэл мөнгө хаяж чадахаас хамаардаг болсон нь нүдэнд мэдэгдэхүйц ихэссэн байна.

Энэ нь эргээд зөвхөн мөнгөтэй эсвэл өмнө нь эрх ямбатай байсан тэр нийгмийн нэг хэсэг бусдынхаа өмнөөс шийдвэр гаргадаг болж энэ хүрээлэлд нийгмийн бусад хурээнээс оролцож чадахаа болих юм. Ингээд ирэхээр шударга ёс алдагдаж, ёс жаяг үгүйлэгдэн үүнийг өөрчлөх нийгмийн хүч бүрэлдэж эхэлнэ. Ард түмний санал асуулгаар буюу сонгуулиар тэр бүтцийг солих нь хамгийн зөв арга л даа. Ийнхүү хуулийн хүрээнд өөрчлөх арга Монголд байгаа учраас заавал ч үгүй зэвсэгт мөргөлдөөнд хүргэхгүй болов уу гэж бодож байна. Өнөөдрийн Монголын баячуудыг муулах хүсэлгүй боловч тэдний хэрхэн баяжсан буюу баячуудын олонх нь “виндов оф оппортуниты” олдсон шилжилтийн үеэр өөрийн мэргэжил, танил, талаа ашиглан гарч ирцгээсэн гэхэд маргах хүн ховор биз. Манай хөрш Оросыг хар даа, тэдний олигархууд хэрхэн гарч ирснийг ямар ч муу бичигдсэн номноос тод харж болох бөгөөд энэ тал дээр Орос нь том харин Монгол нь жижиг Матройшка юм. Ингээд баялагийг хуваах явц гэнэт болж хэт шударга бус явагдсан тул нийгмийн олонх болсон дунд анги нь алгаа тоссоор хоцорчээ. Монголын гурван сая иргэдээс дор хаяж гуравний нэг нь болох бараг 1 сая хүн өнөөдөр амьдралын доод төвшноос доогуур амьдарч байна. Энэ нийгмийн ангиудад үйлчлэх хуулийн хурээ ч, утга учир ч өөрчлөгджээ. Бидний мэдэх улсад тохиолдсон эмгэнэлт жишээ нэгийг энд авъя. Тэндэхийн дэлгүүр ухсан хулгайчийг цагдаа шүүх болж байж эцэст нь 2 жилийн ял өгсөн байхад хүн бүрийн нүдэн дээр илэрхий баяжсан, дор хаяж арав хорин саяыг туучихсан хотын mayor нь сонгуулиар дээшээ дэвшээд явж байдаг. Энэ жишээ юуг өгүүлнэ вэ гэвэл нэгдүгээрт хууль нь ямбтангуудад үйлчилэхээ больсон, хоёрдугаарт, сонгуулиар сонгогчид нь үнэн худлаа ялгахаа больтлоо тэдний боловсролын төвшин муудсан байна. 

Үүнийг өөрчлөхийн тулд бид хувьсгал хийх хэрэгтэй. Хувьсгал хувьсгалдаа та бүхний өмнө нь сонсож байгаагүй тэр боловсролын хувьсгалыг хийх шаардлагатай. Боловсролын хувьсгал гэж юу вэ гэж үү? Тэгвэл тэр хувьсгал нь хэнтэй ч логикт тулгуурлаж маргаж чаддаг, хаанаас ч хэрэгтэй мэдээллээ олоод авдаг, өгөдсөн мэдээллийг бодит эсэхийг ухаж ойлгодог тэр л иргэнийг төрүүлж гаргадаг. Боловсролын хувьсгал нь өөрөө мэдэж сурсан нэгнээс нь сураагүй руу, бололцоо чадвартай залуусаас баялаг тутмаг залуустаа, юм үзэж нүд тайлсанаас тайлаагүй нэгэн рүү урсах тэр л урсгалаар биелэлээ олдог юм. Боловсорлын хувьсгалыг хийж баян ядуугүй хамруулж, хүмүүсээ 21-р зуун руу татаж чангаахгүй бол Нагаржунаг дагаад явбал бид эргээд Хүннүгийн үе рүү дөхөж байх шиг. Залуусаа, бүгдээрээ хууль дүрмийн дагуу амьдардаг, бартаатай төвөгтэй ч ёс журмынх нь дагуу ажил албаа явуулдаг бол ирээдуйд бид өнөөдрийн Америк орон шиг нийгмийг босгож чадна. Харин манай улаан ах нар шиг улс төрийн аргаар хийдэг, танил талаар яриулж болгодог, хахуулдаж ажил алба явуулдаг бол нийгэм маань дотроосоо ялзарч эргээд сэхэхээргүй болтлоо муудна шүү. 

Он бүр олдохгүй, сар бүр саатахгүй, бид хоцорч болохгүй. Боловсролын хувьсгалыг бид амжиж хийхгүй бол дараа нь хийгээгүйнхээ төлөө харамсахаас гадна ирээдүйд бид бүгдээр аюул нүүрэлсэн түгшүүртэй харанхуй нийгэмд амьдрах хэлбэрээр шангаа хүртэнэ. Би африкт амьдармааргүй байна. Монголоо би африк болж төрхөө өөрчлөхийг хармааргүй байна. Оюуны түнэр харанхуй Монгол оронд маань газар авч, Нагаржунагийн онол үлдэж хоцорсон vacuum-г дүүргэж тэр хэмжээгээр мухар сүсэг тархан, ядуурал ард олныг маань нэрвэж, ядуугийн эрхээр эмчид биш лам хараар өвчинг эмгэгээ засуулах явдал олширч байгаа нь нийгмийн доройтолын илрэл мөнөөс мөн. Шарын шашныг оюуны мэлмий нээх түлхүүр хэлбэрээр нь Монголчууд маань хүлээн авахгүй байна. Ойлголтууд нь амьдралд дөхөж очихын хэрээр Буддизмын философид элдэв зан заншил нэмэгдэж тэр хэрээр orginal хувилбараасаа хазайсаар хүндэрсэн хэлбэрээр Монголд нэвтэрч байгаа нь сөрөг үр дагавартай байна. Үүнд ч бас шинэчлэл хийх цаг болсон мэт. Цэл залуу насны гал дөлөөр бадарч сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ л хүн өөрчлөлтийг хийхгүй бол хөгширсөн хойно ааг омог дутан, эр зориг мохон нэгэнт оройтсон байх болно. 

Пролэтариан социалист улс байгуулах гэж биш харин мэдлэгтэй чадалтай, ухаалаг үндэснийг байгуулахаар боловсролын хувьсгал хийх цаг мөчтэй бид нэгэнт тулгарчээ. Цус үзсэн чоно, цөс нь хөөрсөн Монгол залуу, хувьсгал хийхээр шийдсэн Che нарыг бул чулуу байтугай буу шийдэм ч зогсоож чадахгүй ээ. Боловсролын Che нар минь урагшаа дайраад! Ялалт эсвэл үхэл! 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.