Махлаг эмэгтэйчүүд эр хүнийг илүү жаргалтай болгодгийг судлаачид тогтоожээ

Twitter Print
2020 оны 06-р сар 27-нд 16:27 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед эмэгтэйчүүдийн бие галбирын тухай их ярьдаг болсон. Мексикийн Үндэсний их сургуулийн сэтгэл судлалын тэнхимээс явуулсан саяхны нэгэн судалгаагаар махлаг, булцгардуу эмэгтэйчүүдтэй гэрлэсэн эмэгтэйчүүд туранхай эхнэрүүдтэй эрчүүдээс илүү аз жаргалтай байдаг болох нь тогтоогджээ.

Доктор Филемон Альвардо, Эдгардо Моралес нарын судалгааны үр дүнгээр бол махлаг бүсгүйтэй гэрлэсэн эрчүүд туранхай бүсгүйтэй гэрлэсэн эрчүүдээс 10 дахин илүү аз жаргалтай байдаг гэнэ. Түүнчлэн махлаг хатагтай нарын нөхрүүд илүү их инээмсэглэж, бусдыг бодвол асуудлыг илүү хөнгөхөн шийддэг байна. Мэдээж хүн бүр өөр өөрийн гэсэн сонирхолтой байх нь ойлгомжтой. Заримд нь махлаг бүсгүй таалагддаг байхад зарим нь туранхайд нь дуртай. Хэнтэй хамт амьдрах нь тухайн хүний эрх.

Тиймээс бүсгүй минь та хэдхэн килограмм илүүдэл жинтэйдээ битгий гутар. Энэ бол сэтгэлээр унах шалтгаан биш. Өөрийгөө байгаагаар нь л хайрла. Махлаг эмэгтэйчүүд нөхрөө туранхай хүүхнүүдээс дутахгүй халамжилж чадна. Бас хамгийн сайн хань ч байж чаддаг.

махлаг эмэгтэй зурган илэрцүүд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.