Мах, сүүн бүтээгдэхүүнд элбэг байх BLV вирус нь хөхний хорт хавдар үүсгэдэг

Twitter Print
2022 оны 10-р сар 07-нд 12:31 цагт
Мэдээний зураг,

Вирус гэдэг зүйл нэг бол хорт хавдар үүсгэгч эсүүдийг сэрээж эсвэл хорт хавдарыг дарладаг эсүүдийг дарлаж хорт хавдар үүсгэдэг юм байна. Зарим тохиолдолд архаг үрэвслийг хорт хавдар болох процессийг вирус гуай түргэсгэдэг.

Одоогоос 40 жилийн өмнө үхрийн bovine leukemia вирус товчоор BLV вирусыг хорт хавдар үүсгэгч гэж тогтоожээ. Тухайн үед Америкийн фермийн үхэр сүргийн 10 үнээний нэг ийм вирустэй байсан бол өнөөдөр энэ тоо 5 үхэрний нэгт илэрч байна гэжээ.

Асуулт: Манай үхэр сүрэгт энэ вирус тархалт ямар байдаг бол?

⁠BLV вирус худалдаанд гарч буй сүү сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүнд элбэг илэрдэг бөгөөд шинжилсэн сүү, махны тэн хагаст тухайн вирус илэрсэн байна. Бүүр тухайн вирус үнээний фермийн агаарт, лангуу, сүүнээс илэрдэг аж. Одоо дийлэнхи сүүг өндөр температурт (pasteurize) ариутгадаг болсон авч бидний хэрэглэх дуртай түүхий сүүний бяслаг гэх мэт олон сүү, сүүн бүтээгдэхүүнийг ийм технологиор ариутгадаггүй юм байна.

Хүмүүс BLV вирусын халдварт байнга өртөж байдаг бөгөөд 2015 онд хийсэн судалгаагаар хөхний хорт хавдрын эс дотор хамгийн их халдвар буюу хөхний хорт хавдар туссан өвчтөнүүдийн 37% нь буюу 10 эмэгтэйн 4 нь BLV вирусээс болж хөхний хорт хавдар үүссэн гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Шим тэжээлийн хамгийн сайн онлайн эх сурвалжуудын нэг NutritionFacts.org-аас үзэж танилцах боломжтой.

https://nutritionfacts.org/.../bovine-leukemia-virus-as.../

Монгол Улс дэлхийд хорт хавдрын нас баралтаар тэргүүлдэг. Эмэгтэйчүүдийн хорт хавдарын өвчлөл дотор хөхний хорт хавдар 4-рт ордог юм байна.

Орчуулсан: Эрдэнийн Лхагва

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.