
Цагаан Дара эх Бурханы лагшин нь намрын саран мэт цагаан, болор мэт тунгалаг бөгөөд гэрэл цацарсан, хоёр мутар, нэгэн нигууртай, гурван мэлмий лугаа төгөлдөр, арван зургаан нас төгөлдөр, баруун мутраараа өглөгийн дээдийг зохиосон, зүүн мутраараа удвал цэцгийн ишнээс барьсан буй.
Тэр цэцэг нь гурав салаалсны голынх нь дэлбээгээ дөнгөж дэлгэж, зүүн нь гүйцэд дэлгэрсэн, баруун нь дэлбээгээ нээгээгүй, үр бүхий буй. Энэхүү гурван салаа цэцгээр гурван цагийн Бурхадыг бэлгэдсэн ажээ. Үснир (үс)-ээ дээш асаан зүгдэрлэж, хоёр мөрөө дарсан, цээж нь дэлгэрсэн буй. Мөн үсниртээ эрдэнийн шигтгээт титэм чимгүүд зүүсэн ажээ. Сонор (чих)-тоо эрдэнийн шигтгээт том гархин ээмэг зүүжээ.
Цээжин биедээ эрдэнийн чимгэн унжуулга болон элдэв торгон нөмрөгтэй, доод биедээ улаан торгон хормогчтой бөгөөд хоёр мутар, хоёр бойв (хөл) - доо мэлмийтэй, бүгд бэлгэ билгийн долоон мэлмийтэй болой. Саран хот мандлын дээр төв, цэхээр саатан морилж, очир бат завиллаар суусан буй.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.