40 наснаас хойш шар тосны тусламжтайгаар биеийн галбираа хэрхэн хадгалах вэ

Twitter Print
2020 оны 03-р сар 27-нд 10:41 цагт
Мэдээний зураг,

40 наснаас хойш биеийн галбираа хэрхэн хадгалах вэ? Зүгээр л энэ гайхалтай бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ нэмж хэрэглээрэй.

Аюрведад үнээний сүүний тосыг шар тос хэмээн нэрлэдэг. Энэхүү өвөрмөц бүтээгдэхүүнийг хэрэглэснээр бие махбодь онцгой энергиэр цэнэглэгддэг гэж үздэг бөгөөд энэ нь бүх дотоод эрхтний үйл ажиллагаанд ч эерэгээр нөлөөлдөг байна. Шар тос нь мэдрэлийн системийг бэхжүүлж, тархийг тэжээж, элэгийг цэвэрлэхийн сацуу бие махбодын бодисын солилцоог идэвхжүүлдэг.

ШАР ТОС

1. Мах, ногоо шарахад тохиромжтой

Шар тос бүх хоолтой сайн зохицдог. Ургамлын тосноос ялгаатай нь энэ бүтээгдэхүүн халах үедээ ашигтай шинж чанараа алддаггүй онцлогтой. Үүгээр хүнсний ногоо, махны аль алиныг нь шарж болно. Шар тосонд хуурсан хоол сайхан анхилуун үнэртэй, маш зөөлөн амттай болдог.

2. Жин хасахад тустай

Үнээний шар тос нь бусад амьтны гаралтай өөх тосноос 8% -иар бага ханасан тосны хүчил агуулдаг. Энэ шинж чанар нь энэ бүтээгдэхүүнийг бие махбодид амархан шингэхэд нөлөөлдөг. Шар тосыг бэлтгэх явцад цусан дахь холестерины хэмжээг нэмэгдэхэд нөлөөлдөг хүнд уураг болох казеин хэмээх бодис нь үүнээс бүрэн устаж алга болдог.

Шар тосонд мөн ашигтай антиоксидантууд болон А ба Е аминдэмүүд агуулагддаг. Эдгээр нь липидийн исэлдэлтэнд саад болох замаар атеросклерозын өвчнөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй өөх тос шатах процессыг ч идэвхижүүлдэг. Шар тосонд хүний ​​бие, эд эсийн хөгжилд зайлшгүй шаардлагатай линолийн хүчил агуулагддаг.

шар тос зурган илэрцүүд

3. Байгалийн гаралтай туулгах бэлдмэл болгон ашигладаг

Үүнийг хийхийн тулд 1-2 халбага хайлуулсан шар тосыг нэг аяга халуун сүүнд уусгаж хийдэг. Үүнийг хүүхдэд ч уулгаж болно.

4. Тосон түрхлэг, бальзамын үр нөлөөг нэмэгдүүлдэг

Эмчилгээний тосон түрхлэг болон бальзамын үр нөлөөг нэмэгдүүлэх үүднээс багахан хэмжээний шар тосыг эмчилгээний бодистой хольж, зовиурласан хэсэгт түрхэж болно.

5. Дархлааг нэмэгдүүлэхэд тустай

Энэхүү тосны тусламжтайгаар цус багадалтаас мөн бие махбодь сульдаж ядрах зовиураас салж болно. Ингэхийн тулд шар тосоо хатаасан жимс, самар, зөгийн бал, халуун ногоо зэрэгтэй хольж хэрэглэх хэрэгтэй. Ийм витаминлаг бөмблөгийг тогтмол хэрэглэвэл хорт хавдраас ч сэргийлэх боломжтой байдаг байна.

40 наснаас хойш шар тосны тусламжтайгаар биеийн галбираа хэрхэн хадгалах вэ зурган илэрцүүд

Шар тос нь зөвхөн эрүүл мэндийн хувьд дунд зэрэг биед эерэгээр нөлөөлдөг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Мөн энэ бүтээгдэхүүнийг бүү хэтрүүлэн хэрэглээрэй!

Төмөр хатагтай Солонго 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.