Мөнгийг хайрлаж бай, үгүй бол бутархай мөнгө тоолж хүргэх амьдрал чамайг хүлээж байгаа

Twitter Print
2020 оны 07-р сар 04-нд 12:11 цагт
Мэдээний зураг,

... Тиймээ хүү минь мөнгөө хайрлаж бай. Тэгэхгүй бол цаана чинь бутархай мөнгө тоолж хүргэх тийм амьдрал чамайг хүлээж байгаа.

Санаж яв. Хайрлаж байгаа гээд өөрөөсөө гэр бүл хань ижил үр хүүхдээсээ харамла гэсэн үг бол биш. Найзаасаа ялангуяа чамд хэрэгтэй . Тэр хүмүүсээс нарийл гэсэн үг бас биш. Хаана хэзээ, хэдийд хэнд хэдийг чи зарцуулаж чадах билээ? Үүнийг бодож бай гэсэн үг. Бас юуны учир яагаад чи төлөх ёстой билээ? гэдгээ санаж байх хэоэгтэй. Eр нь бол хүнд туслах хэрэгтэй. Гэхдээ хэмжээ бий шүү дээ.

Хэрвээ тэр та хоёр байраа сольчихвол, цаадах чинь чамтай адилхан байж чадах болов уу? Гэхдээ яахав. Хүн хүндээ туслах гэдэг тийм ч муу юм биш л дээ. Eр нь тэгээд хүн бэлэн мөнгө ихтэй явах дэмий. Хэрэгтэй хэрэггүй юманд илүү их үрэж илүү зардал гаргаад байдаг юм.

... Хүү минь. Амьдрал бол тоглоом. Юу хүснэ. Тэр ирнэ. Овсгоотой бай. Ухаалаг зар. Баян болно. Өглөгч бай. Элбэг дэлбэг ирнэ. Хайрлаж бай. Амьтныг хайрла. Амьдралыг хайрла. Аз жаргал ирдэг юм. ...
Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

Батжаргалын Батбаяр "Хүүдээ бичсэн захидал" номноос

1999. 04.05

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.