
Алдарт БОРЩ - Энэхүү Славян шөл нь дэлхий даяар алдартай.
Хүрэн манжин, лууван, төмс, байцаа, яншуйны төгс холимог нь энэхүү шөлөнд мартагдашгүй амтыг нэмж өгдөг.
Онцгой үнэр, гүн өнгө, гайхалтай амт, баялаг махан шөлөөрөө алдартай билээ.
ОРЦ /10 хүн/:
• ястай мах-800 гр
• ус-2,5 л
• лууван-2
• сонгино-2
• жижиг төмс-6
• хүрэн манжин-400 гр
• байцаа-250 гр
• шош-50 гр
• ногоон сонгино - 2
• укроп - 15 гр
• яншуй - 15 гр
• томатны паста - 140 гр
• сармис - 3 хумс
• ургамлын тос - 3 халбага
• элсэн чихэр - 1 халбага
• цуу 9% - 1 ц.х
• бөөрөнхий хар перец - 10
• давс - 3 ц.х
Бэлтгэх арга:
1. Угаасан махыг саванд хийж, усаа хийнэ.
2. Буцалмагц нитгэлийг нь шүүж авна.
3. Шошийг шөл рүү хийж бага галаар нэг цаг хагас буцалгана.
4. Лууван, манжинг үрэгчээр үрнэ.
5. Төмс, сонгиноо хэрчинэ.
6. Ногоон ногоог бүгдийг хэрчинэ.
7. Байцааг хэрчинэ.
8. Хайруулын тавгаа халааж, 2 халбага тосыг хийж, сонгиноо 1 минут хуурна.
9. Лууван нэмээд дахин 2 минут хуурна.
10. Хүрэн манжин, 1 цайны халбага давс, 1 халбага тос, шарсан махыг нэмж хутгаад 2 минут байлгана.
11. 1 халбага элсэн чихэр, 1 халбага цуу, 100 мл шөлийг хайруулын тавган дээр хийж, галыг багасгаж, тагийг нь таглаад 15 минутын турш буцалгана.
12. Махыг шөлнөөс гаргаж, яснаас нь салгаж, том биш хэрчинэ. 13. Төмсийг шөл рүү хийж 10 минут буцалгана.
14. Дараа нь 1 халбага давс, перец, укроп, байцаа нэмээд 10 минут буцалгана.
15. Хуурсан ногоогоо хийж сайтар хутгаад бага галаар 3 минут буцалгана.
16. Ногоон сонгино, сармис нэмээд зуухаа унтраа.
17. Борщийг унтраасан гал дээр 15 минут байлгана. Сайхан хооллоорой!
Борщ нь сметантай хамт таваглахад төгс зохицдог.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.