Хүүхдийн тархийг хөгжүүлэх дасгалууд

Twitter Print
2020 оны 08-р сар 25-нд 13:54 цагт
Мэдээний зураг,

Бид эрүүл чийрэг байж, булчин шөрмөстэй болохын тулд биеийн хүчний дасгал хийдэг шиг тархины дасгал хийснээр тархины үйл ажиллагаанууд өдөөгдөж, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, бусадтай харилцаа тогтоох зэрэг чадварууд хөгждөг. Харин сэтгэл судлаачид хүүхэд энэ төрлийн дасгал, хөдөлгөөнийг бага байхаасаа эхлэн хийж хэвших нь илүү үр дүнтэй гэж үздэг байна. Ингээд дараах дасгалуудыг хүүхэдтэйгээ хамт хийгээрэй.

1. ХОЁР ГАРААРАА ЗУРААРАЙ

Хүүхэд хоёр гартаа үзэг/харандаа бариад цаасан дээр нэгэн зэрэг зурна. Энэ дасгалыг хийснээр үсэг, тоо бичиж сурах, өөр хооронд нь ялгах зэрэг давуу талтай байдаг байна.

2. ЗӨРҮҮЛЭЭД ХИЙГЭЭРЭЙ

Хүүхэд зүүн гараа баруун хөлөндөө, баруун гараа зүүн хөлөндөө хүргэнэ. Энэхүү солбих дасгалыг хийснээр хүүхдийн анхаарал төвлөрөлт сайжрахаас гадна стресс тайлагдах боломжтой.

3. НАЙМЫН ТОО ЗУРААРАЙ

Хүүхэд эхлээд цаасан дээр гараараа наймын тоо зурна. Дараа нь агаар дээр наймын тоо зурна. Ингэснээр хүүхдийн тархины бүтээлч хэсэг илүүтэйгээр хөгждөг байна.

4. ХОЁР ТИЙШЭЭ

Хүүхэд зүүн алгаа цээжин дээрээ тавиад нар зөв эсвэл буруу чиглэлээр тойрог эргүүлнэ. Ингэж тойрог эргүүлж байх явцдаа баруун алгаа гэдсэн дээрээ тавиад эсрэг чиглэлд нь эргүүлнэ.

5. УХАРЧ АЛХААРАЙ

Хүүхэдтэйгээ хамт өдөрт 5-10 минут ухарч алхаарай. Ухарч алхах нь ой тогтоолтыг сайжруулаад ч зогсохгүй хөлний тэр бүр ажилладаггүй булчинг ажиллуулж, тэнцвэрээ хадгалахад тусалдаг.

Эх сурвалж: Mom Junction

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.