
Эмийн картелийн түүх
1911 оны 5 сарын 11
АНУ-ын дээд шүүх Жон Рокфеллер-ийг авлига, хууль бус бизнесийн үйл ажиллагаа болон зохион байгуулалттай гэмт хэрэгт буруутай гэж үзсэн. Үүний үр дүнд тухайн үеийн дэлхийн хамгийн том корпорац болох Рокфеллер-ийн “Standart oil trust” бүхэлдээ сүйрэх шийдвэртэй тулсан байна. Гэхдээ Рокфеллер аль хэдийн дээд шүүхийн дээр байсан тул энэ шийдвэрийг тоосонгүй.
1913 он
Рокфеллер өөрт болон бусад дээрэмчин-баронуудад тулгарч буй олон нийтийн болон улс төрийн дарамт шахалтыг арилгахын тулд "буяны үйлс" хэмээх заль мэхийг ашиглаж, газрын тосны бизнест дээрэм хийж олсон хууль бус орлогоороо “Рокфеллерийн сан”-г байгуулсан. Энэхүү “татварын диваажин” нь АНУ-ын эрүүл мэндийн салбарыг стратегийн хувьд эзэмшихэд ашиглагдаж байжээ.
“Рокфеллер сан” бол Рокфеллер болон түүний хамсаатнуудын дэлхийн шинэ бизнесийг нээх анхны гол төсөл байсан юм. Шинэ бизнеc нь фарма хөрөнгө оруулалтын бизнес байсан.
“Рокфеллер сан”-д орсон хандив зөвхөн анагаахын сургуулиуд болон эмнэлэгүүд рүү шилждэг байв. Ингэснээр эдгээр байгууллагууд шинээр нээж байгаа патентлагдсан синтетик эмний үйлдвэрийн гол борлуулагчид болдог.
Яг энэ цаг үед анхны витаминууд нээгдсэн үе юм. Удалгүй эдгээр байгалийн молекулууд нь эрүүл мэндийг аврах ач тустай бөгөөд эрүүл мэндийн олон архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой болох нь тодорхой болсон. Витамины эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусын талаарх судалгааны үр дүнг харуулсан анхны номнууд гарсан ч дараа нь үл тоомсорлон орхигдсон. Эдгээр шинээр нээгдсэн молекулууд нь зөвхөн нэг сул талтай байсан нь тэд патентжуулах боломжгүй байсан юм.
Тиймээс эмийн хөрөнгө оруулалтын бизнес нь эхний жилүүдэд витаминаас болж төгсгөл болох аюул заналхийлэлтэй тулгарсан. Нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөр болгон дэмжсэн витамин болон бусад микроэлементүүд нь патентлагдсан эмэнд суурилсан томоохон хөрөнгө оруулалтын бизнест саад болж байсан учраас энэхүү хүсээгүй өрсөлдөөнөөс ангижрах нь эмийн бизнесийн цаашид оршин тогтнох эсэх асуудал байсан юм.
1918 он
Рокфеллер сан “Испани ханиад” гэх тахалаар тухайн үед өөрийн мэдэлд байсан хэвлэл мэдээллийг ашиглаж тэдний патентад хамрагдаагүй бүх төрлийн анагаах ухааныг хориглох ажиллагаа явуулж байсан.
Дараагийн 15н жилийн хугацаанд АНУ-н бүх анагаахын сургуулиуд,ихэнх эмнэлэгүүд, AMA(Америкийн эмч нарын холбоо) зэрэг нь Рокфеллерийн эмийн бизнест ноёрхох хүсэл эрмэлзлэл, эрүүл мэндийн салбарыг бүхэлд нь эрхшээлдээ оруулах стратегийн бодлогод нь гар хөл болж байсан.
“Тереза эх” нэрээр өнгөлөн далдалсан “Рокфеллер сан” нь бүх улс орон, бүх тивийг эмийн хөрөнгө оруулалтын бизнесээрээ ноёрхох хүсэлтэй байв.
1925 он
Атлантын нөгөө талд Герман улсад Рокфеллерийн эмийн зах зээлийг дэлхийн хэмжээнд ноёрхох хүсэл дээр өрсөлдөх зорилгоор шинэ химийн эмийн картел нээгдсэн. Германы үндэстэн дамнасан Bayer, BASF, Hoechst зэрэг корпорацуудаар удирдуулсан “IG Farben Kartell” нь 80,000 гаруй ажилтантай нээгдсэн.Дэлхийн ноёрхолын төлөөх уралдаан ингэж эхэлсэн юм.
1929 он
Рокфеллер картел (АНУ) IG Farben картел (Герман) бүх дэлхийг ашиг сонирхол дээр хуваахаар шийдсэн.
1932-1933 он
Ханаж цадаагүй IG Farben картел нь 1929 оны гэрээг цаашид дагаж мөрдөхгүй байхаар шийдэв. Герман дахь IG Farben картел нь цэргийн хүчээр дэлхийн ноёрхолыг баталгаажуулж өгнө гэж амалсан улс төрчдийг дэмжиж байсан. Сонгуулийн сурталчилгаанд нь сая сая доллараар санхүүжүүлж энэ улc төрчид нь Герман дахь засгийн эрхийг авч ардчиллыг устгаж дарангуйлал тогтоож амалсан ёсоороо байлдан дагуулах дайнаа эхэлсэн нь удалгүй дэлхийн 2-р дайн болсон юм.
Улс орон болгон руу Гитлерийн довтолсон эхний ажил бол хими, нефть, эмийн үйлдвэрийг булаан авч IG Farben картелд үнэгүй шилжүүлж өгөх байсан юм.
1942-1945 он
Патентлагдсан эмээр дэлхийд ноёрхох байр сууриа бэхжүүлэхийн тулд IG Farben картел нь эмийн туршилтаа хорих лагерьт хоригдож байгаа хүмүүс дээр хийдэг байсан. Эдгээр хүнлэг бус туршилтууд явуулсны төлбөр нь Bayer, BASF, Hoechst-н данснаас хорих лагер ажлуулж байгаа SS-ийн дансруу шууд ордог байв.
1945 он
Дэлхийн нефть, эмийн зах зээлийг ноёрхох IG Farben төлөвлөгөө бүтэлгүйтэв.АНУ болон бусад холбоотнууд дэлхийн 2-р дайнд яллаа. Гэсэн хэдий ч маш олон Америкийн цэргүүд болон бусад холбоотнуудын цэргүүд энэ дайнд амь насаа алдсан юм. IG Farben Рокфеллер Ротшильд болон Жи Пи Морган руу шилжсэн.
1947 он
Нюрнбергийн дайны гэмт хэрэгтэй тэмцэх шүүхэд Bayer, BASF, Hoechst болон IG Farben картелийн менежерүүд болон гүйцэтгэх захиралууд гэх мэт 24 хүнийг хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэгт буруутгасан. Эдгээр гэмт хэрэгт; түрэмгийлэн дайн хийх, боолчлох, олныг хамарсан аллага зэрэг багтсан байсан.
АНУ-н ерөнхий прокурор Телфорд Тейлор энэ хэргийн талаар нэгтгэн дүгнэхдээ “IG Farben байгаагүй бол дэлхийн 2-р дайн болохгүй байх байсан” гэжээ. Гайхмаар нь 60 сая хүн үрэгдсэн энэ дайны буруутан IG Farben картелийн гүйцэтгэх захиралууд хамгийн хөнгөн ял авсан юм. Ихдээ л 12 жил хоригдох ял.
1949 он
Холбооны Бүгд Найрамдах Герман улс байгуулагдав.Түүхэнд анх удаа аж үйлдвэржсэн үндэстэнг эмийн хөрөнгө оруулалтын бизнесийн төлөвлөгөө загвараар Атлантын далайг дамнасан гарц болгож Рокфеллерийн ашиг сонирхолоор байгуулав.
Хэдхэн жилийн дараа Нюренбергт ял авсан IG Farben-ий менежер суллагдаж буцаад хуучин албан тушаалдаа ирэв. Fritz Ter Meer жишээ нь 12 жилийн ял авч байсан бол 1963 онд суллагдаж буцаад Германы үндэстэн дамнасан эмийн том үйлдвэр Bayer-н захиралаар эргэн ирж байсан.
Ах дүү Рокфеллерүүдийн зорилго зөвхөн нефт эмийн үйлдвэр дээр монополь тогтоохоор хязгаарлагдаагүй. Тэд энэ бизнесээ оршин тогтноход туслах улс төрийн хүрээгээ бэлтгэх ёстой байв.Тэдний нөлөөгөөр НҮБ 1945 онд Сан Франциско хотод байгуулагдсан.Дайны дараахь дэлхийг хяналтандаа авахын тулд эм үйлдвэрлэгч 3 оронд илүү эрх мэдэл олгож бусад 200 орнуудыг зүгээр үзэгчийн байр суурьтай болгосон.
Дэлхийн хүмүүсийн эрүүл мэндэд үйлчилдэг гэгддэг ДЭМБ болон дэлхийн худалдааны байгууллага болох ДХБ зэрэг НҮБ-н доорх байгууллагууд нээгдэж удалгүй улс төрчдийн нефть, эмийн бизнест туслах гар болсон.
1963 он
Рокфеллерийн ашиг сонирхолыг төлөөлөн эм үйлдвэрлэдэг Бүгд Найрамдах Герман улсын ЗГ НҮБ-с урьд өмнө нь байгаагүй үүрэг хүлээн авсан. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль нэрний доор НҮБ-ын бүх гишүүн орнуудад витамин эмчилгээ болон бусад натурал, патентын бус аргуудыг хуулиар хориглох ажлыг эхлүүлэх үүрэг өгсөн. Зорилго нь олон тэрбум долларын эмийн бизнесийн бүх өрсөлдөөнийг арилгах явдал байсан юм.
Эмийн бизнесийн гол зах зээл нь өвчний үргэлжлэх байдлаас хамаардаг тул өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчлэхэд чиглэгддэггүй. Тэдний стратеги бол шинж тэмдэгийг өнгөцхөн далдлах эмийг зарж борлуулахын тулд олон тэрбум хүмүүсийн эрүүл мэндийг ашиглах байсан юм. Олон тэрбум хүнийг натурал аргаар эмчлэх аргын талаар мэдээлэл авах эрхийн хааж оронд нь патентлагдсан, хортой, үр дүнгүй химийн эмээ шахаж байсан.
Linus Pauling эрдэмтэн болон бусад нэр хүндтэй эрдэмтэд бол энэ үед витамин болон бусад натурал аргын талаарх мэдлэгийн хаалгыг үргэлж нээж өгч байсан гавьяатай хүмүүс. Хэрвээ тэд байгаагүй бол бид өнөөдөр эрүүл мэндийн шоронд байх байсан.
Linus Pauling-н бас нэг гавьяа бол тэр амьдралынхаа турш хийсэн ажлуудын сүүлийн жилүүдэд Dr.Rath-г урьж витамин болон зүрх судасны өвчний талаарх судалгаанд нь витамины ач холбогдолыг таниулж байсанд юм.
1990-1992
Эдгээр жилүүд бол түүхэн дэх эмийн бизнесийн төгсгөл болох жилүүдийн эхлэл байсан юм.
ШУ-ны цуврал нийтлэлүүд гарч заримын Dr Rath Linus Pauling эрдэмтэнийг урьж хамтран бичиж ихэнх өвчин бол тэжээлийн бодисын дутагдлаас болж үүсдэгийг тодорхойлсон. Эдгээр өвчинд зүрхний шигдээс, цусны даралт ихсэх, чихрийн шижин, хорт хавдар, дархлааны дутагдлын өвчин гэх мэт.
ШУ-ны Шерлок Холмс шиг Dr.Rath өвчний жинхэнэ шалтгааныг тайлбарлаж тэдгээрийг сая сая хүмүүсээс зориудаар нуун дарагдуулж байсныг таниулсан юм.
Эх сурвалж: https://www.dr-rath-foundation.org/.../the-history-of.../...
М.Баярцэцэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.