
Нойр булчирхай болон цөсний хүүдийн өвчнийг анагаах амьдрал ахуйн болон хоолны дэглэм.
Нойр булчирхай үрэвссэн үед хооллолтын буруу дэглэмийг зайлшгүй өөрчилж өөрийн бие, эрүүл мэндээ хяналтандаа авах шаардлагатай. Учир нь нойр булчирхайн үрэвсэл даамжрах аваас нойр булчирхайн бүтэц алдагдаж хатангирших, улмаар хоол боловсруулах болон дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаа алдагдаж чихрийн шижин өвчин үүсэх, нойр булчирхайн хорт хавдар үүсэх эрсдэлтэй.
Цөсний хүүдий мөн хоол боловсруулах болон хүний ерөнхий эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой эрхтэн. Цөсний хүүдийн үрэвсэл даамжирснаар элэг өөхлөх, цаашлаад элэг хатуурах, цөсний чулуу үүсэх, цөсөө мэс заслаар авахуулах, цөс мэс заслаар авахуулсан тохиолдолд нойр булчирхай үрэвсэх нөхцөл үүсдэг.
Хоол эрүүл ахуйн дэглэм нь нойр булчирхайн архаг үрэвслийн сэдрэхээс сэргийлнэ, сэдрэлт бүр нь нойр булчирхайн эдийг хатангирших учир аль болох сэдрээгүй байх нь чухал.
Эрүүл амьдралын хэвшил:
1. Архи, пиво, айраг, тамхины хэрэглээнээс эрс татгалзах
2. Стресс ядаргааг арилгах сэтгэл сэргээхийн тулд өглөөдөө 15 минутын бясалгал, эсвэл хөнгөн жороолж гүйх байдлаар дасгал хөдөлгөөн хийж хэвших, гэдэсний таталтын дасгал хийж хэвлийн тойргийн хэмжээг багасгах
3. Шарсан, хайрсан хоол, хуушуур, исгэлэн ногоон алим жимс, түүхий болгоогүй ногоо жимс, аргаагч бодистой ногоон цай, байхуу цай, кофе, гашуун хар талх, хиам, бэлэн гоймон, халуун ногоотой Солонгос хоол, (сүү, тараг хэсэгтээ хэрэглэхгүй), газтай ундаа хэрэглэхгүй байх. Банана, усан үзэм гэдэс дүүргэх учир тохиромжгүй, түргэн хоол, шарсан тахиа зэрэг нь ходоодны салст цочроох учир мөн л тохиромжгүй.
4. Хоолоо жигнэж, усанд чанаж болгож идэх, хурц тостой хоолноос татгалзах, шингэн каш, тахиа, загасны мах, жигнэсэн котлет, гурилтай болон ногоотой шөл идэх нь тохиромжтой.
5. Халуун биш хүйтэн биш бүлээн хоолыг хэт их цадахгүй идэх
6. Өдөрт 5-6 удаа хооллоно.
5. Ажилдаа өдрийн хоолоо гэрээсээ бэлдэж авч явж хэвших.
Эдгээр эрүүл ахуйн дэглэмийг дор хаяж 3 - 5 сар баримтлах хэрэгтэй.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.