Армений сургамжийг сануулдаг нь ямар учиртай вэ?

Twitter Print
2021 оны 01-р сар 23-нд 11:32 цагт
Мэдээний зураг,

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнөөдрөөс эхлэн "Байденгийн суудал дулаацаж амжаагүй байхад НАТО Хятад Орос руу бамбар барьж дайрсанд Монгол улс толгой дохин зөвшөөрөв" хэмээх урт гарчигтай нийтлэл өргөн тархаад ирэв.

Юүтүүб дээр ч ижил утгатай дүрстэй мэдээлэл тавигджээ. Хятад хэлтэй нөхөд

https://www.youtube.com/watch?v=Ar_Rd_sPcp4

https://www.163.com/dy/article/G10DOUBN0548OE0L.html

дээрхи холбоосуудаар орж дэлгэрэнгүй мэдээлэл уншиж болох юм.

НАТО-гийн тусламжтайгаар манай БХЯ-нд "Сүлжээний аюулгүй байдлын төв" нэрт байгууламжийг барьж өгсөн нь Хятадын талын эгдүүцлийг маш их хүргэсэн бололтой. Цэрэг армийн хүчин чадал султай Монгол улсын хувьд ирээдүйд "сүлжээний дайн" хийх чадавхитай болчих вий хэмээх зовнил ч уг бичлэгт цухалзаж байна лээ. "Хэдийгээр НАТО-гийн хөрөнгөөр баригдсан байгууламж хэдий ч Америкийн шинэ ерөнхийлөгч Байден далдуур маш их баярлаж байгаа нь лавтай." гэж бичсэн байдаг шүү.

"Өөрийн нутаг дэвсгэр дээр НАТО-гийн сүлжээний аюулгүй байдлын төвийг байгуулахаар зөвшөөрсөн нь Монголын "Гуравдагч хөршийн гадаад бодлого" гээч хүрээ хязгаараасаа халиад "Холын нөхөртэй хамсаж ойрын хөршийг дайлах" чиглэл рүү хөгжиж эхлэв бололтой. Уг нь Хятад Орос хэмээх хоёрхон хөрштэй Монгол улсын хувьд төвийг сахиад байхад л болчих юм. Энэ мэтчилэн савандаа багтахгүй сагаад байх бөгөөс юу болдогийг саяхан Арменид болсон хэрэг явдал харуулсан бус уу? Түүнээс сургамж авбал дээрсэн." гэж бичжээ.

Д.Болдбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.