Долоон банштай цайны гайхамшиг

Twitter Print
2020 оны 10-р сар 16-нд 12:46 цагт
Мэдээний зураг,

Монголчууд банштай цай, тэр дундаа долоон банштай цайг хий хуй дарах, ядаргаа тайлах зэрэгт сайн хэмээдэг. Хаврын улиралд хүний биеийн дархлаа суларч, ядрах нь их тул дээрх банштай цайг хэрхэн хийж бэлтгэх аргыг оруулъя.

Хийж бэлтгэх:

Хонины гуяны махнаас авч жижиглэн татаж, сонгино давсаар амталж, жижгэвтэр банш хийнэ. Дараа нь хар цай чанаж, шаарыг нь шүүгээд юүлж бэлтгэнэ.

Халаасан тогоонд шар тос хийж хайлуулаад, бага зэрэг хуурай гурил цацаж хуурна. Үүн дээрээ шүүсэн цайгаа хийж, хонины дунд чөмөг орхиод, хэсэг буцалгасны дараа баншаа нэмж, нэг буцалгасны дараа сүлнэ. Аяндаа баншны гурил махнаасаа хөндийрч хөвсийхөд банш болчихсон байдаг.

Нэг аяганд 7 ширхэг банш орохоор бодож хийгээд, цайгаа халуунаар нь аягална. Эсвэл анхнаасаа тусгайлан 7 ширхэг банш хийгээд ууж ч болно. Энэ цайг 7 өдөр уувал архаг ядаргаа тайлагдаж, биеийн тамир тэнхээ нэмэгддэг гэх бөгөөд ядарч тамирдсан үед хамгийн хэрэгтэй цай гэж үздэг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.