Мисс М.Цэвэлмаа Дэлхийн миссийн санхүүжилтээр төслөө хэрэгжүүлэхээр боллоо

Twitter Print
2019 оны 12-р сар 16-нд 17:23 цагт
Мэдээний зураг,

 “Дэлхийн мисс 2019” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Мисс М.Цэвэлмаа 130 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн Head to Head Challenge /Group-4/ ялагч, Мультимедиа санал асуулгаар топ 3, Авьяас номинаци топ 6, Зорилго бүхий гоо сайхан номинацийн топ 10-т шалгаран Дэлхийн шилдэг гоо бүсгүйчүүдийн нэгээр тодрон Монгол Улсын амжилтыг шинэчлэн тогтоосон билээ. 

Тэрбээр Монголын язгуур урлагийн гурван том төлөөлөл морин хуур, хөөмий, Монгол биелгээг дэлхийн тайзнаа толилуулан, монгол ёс заншил, өв соёлоо түгээн дэлгэрүүлснээс гадна “Дэлхийн мисс” тэмцээний финалын шалгаруулалтын нээлт түүний танилцуулга видеогоор эхэлсэн байдаг. М.Цэвэлмаа Монгол Улсын нас баралтын тэргүүлэх шалтгаан элэгний өвчлөлийн бууруулахад чиглэсэн “Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий” төслийг хэрэгжүүлсэн бөгөөд төсөл нь “Зорилго бүхий гоо сайхан” номинацийн топ 10-т шалгарснаар Дэлхийн миссийн санхүүжилтээр эх орондоо хэрэгжих боломжтой болжээ. 

Мисс М.Цэвэлмаа элэгний өвчлөлийн эсрэг, сургалт сурталчилгаа зохион байгуулахын зэрэгцээ 486 хүнийг тус өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын аянд хамруулан, элэг шилжүүлэн суулгах нэн шаардлагатай 17 настай охиныг хагалгаанд оруулж, хагалгааны дараах зардлыг хандивын аян өрнүүлэн олжээ. Мөн өвдсөний дараа нөхөн төлбөр аваад зогсохгүй, урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдаж, эрт илрүүлэх боломжийг бүрдүүлсэн хувийн эрүүл мэндийн даатгалыг дижитал хэлбэрт шилжүүлэн, хамгийн хялбар аргаар өөрийн эрүүл мэндээ даатгуулах боломжийг бий болгосон байна.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.