“The Hu” хамтлаг эх орондоо ирлээ

Twitter Print
2019 оны 12-р сар 15-нд 17:41 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж байгаа "The HU" хамтлаг өнөөдөр "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.

Тэд гурван сарын турш АНУ-д аялан тоглолт хийсэн бөгөөд энэ сарын 10-нд тогтолтоо өндөрлөж, эх орондоо ирж байгаа юм. Харин "The HU" хамтлагийг тосож авахаар "Чингис хаан" нисэх онгоцны буудалд гэр бүлийнхэн нь болон найз нөхөд, урлаг соёлынхон, хэвлэл мэдээллийнхэн угтан авлаа. 

Энэ үеэр "The HU" хамтлагийнхан "Эх орондоо ирэх маш сайхан, гайхалтай байна. АНУ-ын 50 гаруй оронд 60 гаруй тоглолтыг хийгээд ирлээ. Аялал тоглолт үргэлжилж байхад "Чингис хаан" одон хүртсэн мэдээгээ сонсоод маш их баярласан. Бид нэг сар Монголдоо амарна. Дараа нь Европын орноор аялал тоглолтоо үргэлжлүүлнэ" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.