Та элэг, ходоодоо хайрладаг бол заавал уншаарай

Twitter Print
2020 оны 10-р сар 13-нд 12:19 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед монголчуудын дунд элэгний өвчлөл эрс нэмэгдсэн бөгөөд нас баралтын шалтгаануудад дээгүүр байр эзлэх болсон гэнэ. Элэг нь баруун талын өрцөн дор оршдог 1500 гр орчим жинтэй эрхтэн бөгөөд хүний биед маш олон чухал үйл ажиллагааг гүйцэтгэдэг.

Тухайлбал, элэг бидний идсэн хоол ундыг биед хэрэгтэй энерги болон тэжээл болгож бэлтгэдэг. Мөн цусан дахь хорт бодисыг гадагшлуулж биеийг хоргүйжүүлдэг чухал эрхтэн юм. Тиймээс элгээ хайрлаж байж л эрүүл энх, урт удаан наслана. Гэтэл харамсалтай нь сүүлийн үед монголчуудын амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт, ариун цэврийн байдлаас үүдээд элэгний өвчлөл газар авч цэл залуугаараа элэгний хавдраар хорвоог орхиж байна. Манай улс элэгний хорт хавдраар дэлхийд хамгийн өндөр нас баралттай орон юм. Монгол Улсад жил бүр 1800 орчим хүн элэгний хорт хавдартай гэж оношлогддог гэсэн судалгаа гарчээ. Таргалалт нь элэгний хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.Чихрийн шижин ялангуяа вирүст хепатиттай болон архи их хэмжээгээр хэрэглэдэг чихрийн шижинтэй хүмүүст элэгний хавдар үүсэх эрсдэл өндөр юм. Нэгэнт элэг тань өвчилсөн бол эмнэлэгт хандаж тохирох эмчилгээг хийлгэхийн хамт хоолны дэглэм барихыг эмч нар зөвлөдөг. Тиймээс энэ удаа бид та бүхэнд элэг болон ходоодонд тустай хоолны хэд хэдэн жорыг танилцуулж байна. Туршаад үзээрэй.

ШАР БУУРЦАГ БОЛОН ХАТААСАН БАЙЦАА ЭЛЭГНИЙ ШАРЫГ ХӨӨНӨ

Орц: Шар буурцаг бОгр

Хатаасан байцаа 45гр

Хийх арга: Шар буурцаг болон хатаасан байцаагаа сайтар угаасны дараа усаа тохируулан хийж болтол нь буцалгана.

Хэрэглэх эаавар: Өдөрт гурван г удаа Шим тэжээл болон үр дүн Шээсээр хор болон элэгний шарыг хөөнө.

ЧАВГАНЫ ШӨЛ ЯДАРГАА ТАЙЛНА

Орц: Чавга 50 гр

Элсэн чихэр

Хийх арга: Чавгаа угааж цэвэрлэсний дараа 500 гр ус нэмэн бага галаар нэг цаг буцалгана. Буцлах үед нь элсэн чихрээ тохируулан нэмнэ.

Хэрэглэх заавар: өдөрт нэг удаа хүссэн хэмжээгээр хэрэглэнэ.

Шим тэжээл болон үр дүн: Ядаргааг тайлна.

ҮХРИЙН МАХТАЙ ЛУУВАНГИЙН ШӨЛ ХОДООДОНД ШИМТЭЙ

Орц: Тарган үхрийн гол мах нэг кг, цагаан лууван 500 гр, сонгино хоёр ширхэг, ургамлын тос, давс, нэрмэл архи бага зэрэг

Хийх арга: Үхрийн махаа угааж хатагаад гурван см орчим шоо дөрвөлжин хэрчинэ. Цагаан луувангаа угаасны дараа хальслаад өргөн хавтгай хэрчинэ. Хайруулын тавгандаа бага зэрэг ургамлын тос хийж халаагаад үхрийн махаа хийн таван минут хуурна. Дараа нь нэрмэл архи бага зэрэг хийгээд 10 минут тагийг нь таглан жигнэнэ. Үнэр үнэртэж эхлэх үед үхрийн махаа томхон тогоонд хийн хангалттай ус хийж их галаар буцалгана. Сонгино болон нэрмэл архинаас бага зэрэг хийгээд галаа багасган хоёр цаг хэртэй чанана. Махаа болох үед цагаан лууван болон давсаа хийгээд дахин нэг цаг хэртэй буцалгахад үхрийн мах болон лууван бутарч ирнэ үед хоолоо гал дээрээс авч уурыг нь намдахаар аягалан идэж болно.

Хэрэглэх заавар: Өлөн элгэн дээрээ өөр бусад хоолтой холихгүй дангаар нь хэрэглэнэ.

Шим тэжээл болон үр дүн: Ходоодонд шим тэжээл өгнө.

БУДААНЫ ЗУТАН ХАЛУУН БУУРУУЛНА

Орц: Будаа 50 гр, элсэн чихэр 15 гр

Хийх арга: Будаагаа угаагаад зутан болтол нь чанаад дээрээс нь элсэн чихрээ хийж амтална.

Хэрэглэх заавар: Өдөрт нэгээр долоо хоногийн турш.

Шим тэжээл болон үр дүн: Ходоодны үйл ажиллагаанд сайн. Халуун бууруулна.

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.