Ц.Ганзориг: БСШУСЯ хувийн сургууль, цэцэрлэгийн төлбөрийг ирэх жилд шилжүүлэх судалгаа хийсэн

Twitter Print
2020 оны 04-р сар 09-нд 15:52 цагт
Мэдээний зураг,

Г.УОК-ын хуралдаан болж, хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө. Тэрбээр "Сургууль, цэцэрлэгийн асуудалтай холбоотой асуулт их ирж байна.

Хүүхдүүд улирах уу, төгсөж чадах уу гэх мэт. Тиймээс энэ бүх эрсдэлийг тооцоод БСШУСЯ тооцоо судалгаа хийгээд ажиллаж байна. Мөн хувийн сургууль, цэцэрлэгт явдаг хүмүүс хүүхдийнхээ төлбөрийг 100 хувь төлсөн. Үүнийг яах вэ гэж их асууж байна. БСШУСЯ-наас энэ жилийн төлбөрийг ирэх жилийн төлбөр рүү 100 хувь шилжүүлэхээр тооцоо судалгааг нь хийсэн. Гол нь, маргаашийн чуулганаар НДШ, эдийн засгийг эрчимжүүлэхэд авах арга хэмжээтэй холбоотой УИХ-д өргөн мэдүүлсэн хууль батлагдана. Тиймээс энэ асуудлыг түр хүлээж байна.

Их дээд сургууль болон МСҮТ, ЕБС, цэцэрлэгийг ирэх есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байхыг олон нийтэд зарлах, үүнтэй холбоотой техникийн болон бэлтгэл ажил, ЭЕШ, төгсөх ангийн оюутны асуудлыг нэн даруй бэлтгэж, олон нийтэд зарлахыг Ерөнхий сайдын зүгээс үүрэг болгосон. Харин энэ асуудлыг УОК-ын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээгүй шалтгаан нь бэлтгэл ажил нь дуусаагүй. Хамгийн гол нь хүүхдүүд улирах асуудал огт гарахгүй" гэв. 

Мөн өнөөдрийн хуралдаанаар 0-12 насны хүүхэдтэй ээжүүд, жирэмсэн эмэгтэйчүүд гэрээсээ ажиллах боломжийг бий болгох тогтоолыг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгасан байна. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.