Хүн бүрийн хийж үзэх хэрэгтэй 10 сайн зан үйл

Twitter Print
2021 оны 10-р сар 09-нд 09:12 цагт
Мэдээний зураг,

1. Аливаа сайн үйлсийн төлөө өөрийгөө магтаж урамшуул. Үүнийгээ өдөр бүр хийж дадал зуршил болгож хэвшүүл. Гурван өдрийн дараа таны сэтгэл тэгширч, эерэг өөдрөг болж, та өөртөө илүү ихээр хүндэтгэлтэй хандаж эхэлнэ.

2. Гэр бүл, найз нөхөддөө магтаалын үгс хэлж байгаарай. Магтаал хэлэхээсээ бүү ай, учир нь бидэнд анхаарал, сайн сайхан үг дутагдаж байдаг! Эмч нар чин сэтгэлийн үгс нь эргээд сэтгэл санааг сэргэхэд тусалдаг гэж хэлдэг.

3. Өдрийг сайхан өнгөрөөсөн Бурхандаа талархаж бай. Энэхүү зан үйл нь бидний элэнц эмэг эхчүүдэд зориулагдсан хууль байсан юм.

4. Өглөө сэрээд заавал инээмсэглэж байгаарай. Энэ бол өөдрөг сайхан үзлээр цэнэглэж өгдөг маш сайн дадал техник шүү. Ямар ч ажил алба байсан ард нь даваад л гарна!

5. Хоол идэж байхдаа таатай сайхан зүйлсийг л бод бай. Энэ дүрэм нь ажлын ширээнийхээ ард юм илэн зажилж суугаа, компьютерийн дэлгэцийг ширтэж байгаа хүмүүст шууд хамааралтай юм шүү. Ажил төлийнхөө бэрхшээлтэй асуудлыг бодон хоол унд идэх гэж яарах, гүйж явангаа юм идэж ууж буй бүхэн хортой.

6. Бясалгал хийж байгаарай. Энэ маш хэрэгтэй зан үйл шүү! Та өөртөө хагас цаг хиртэй зав чөлөө гарган, өрөөнийхөө хаалгыг хааж байгаад, зүрх сэтгэлдээ хайртай зургуудаа дүрсэлж зурахтун (уул, ус далай, төрсөн нутаг ус, хайртай хүмүүсээ гм).

7. Өглөө ажил төрөл гээд гэрээсээ гарч явахаасаа өмнө гэр бүлийнхнийгээ тэвэрч байгаарай. Ингэхэд чинь хайртай хүмүүс чинь таны халуун дулаан хайр, халамжийг мэдрэх болно. Хүүхдэд ингэж хүрэх нь маш чухал бөгөөд энэ нь түүнд дэлхий ертөнц, хүмүүст итгэх жинхэнэ итгэлийг бий болгодог.

8. Таагүй асуудал гарсан ч гэлээ бүх зүйлээс эерэг зүйлийг хайж байгаарай. Гутлынхаа өсгийг хугалсан ч гэсэн та шинэ гутал худалдаж аваад л өмсчихнө. Албан тушаал ахиж дэвшдэггүй эрхэлсэн ажил чинь амар хөнгөн, хариуцлага багатай байх нь юу юунаас чухал.

9. Орой шүршүүрт орж байхдаа тааламжгүй бүх зүйл чинь устай хамт урсаж алга болж байна гэж төсөөлөн бодож байгаарай. Шүршүүр душ бол нэг ёсны цэвэрлэгээ юм.

10. Ширээний ард сууж байхдаа гэр бүлийнхэнтэйгээ харьцаж бай. Орой үдэш бүрт өөрийн хайртай хүмүүстээ өнгөрч буй өдрийнхөө талаар сайхан үгс хэлж байгаарай.

Орчуулсан: Норзонгийн Энхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.