
Төгөлдөр хуур хөгжмийн арчилгаа
Шинээр авсан төгөлдөр хуурыг эхний жилдээ 2 удаа хөглөх хэрэгтэй.Төгөлдөр хуур эхний жилдээ өрөөний чийглэг, хуурайшилт зэрэг орчиндоо зохицон дасах шаардлагатай байдаг. Хэрэв төгөлдөр хуурыг тоглолт болон дуу бичлэгт хэрэглэдэг бол ойрхон хөглөх хэрэгтэй.
Хүйтэн халуун
Хэт халуун хүйтэн цаг агаар төгөлдөр хууранд маш муугаар нөлөөлнө. Төгөлдөр хуур хөгжмийн орчинг 20 хэмийн дулаанд байлгах илүү тохиромжтой. Өрөөний температурыг 10 хэмээс доош 20 хэмээс дээш байлгаж болохгүй.
Чийгшилт
Хэт чийгшилт ихтэй буюу хэт хуурай байдал нь төгөлдөр хуурын хадгалалтанд муугаар нөлөөлнө. Хуурайшилт ихтэй тасалгаанд чийгшүүлэгч хэрэглэхийг зөвлөж байна.
Нарны гэрэл
Төгөлдөр хуурыг нарны шууд хурц тусгал болон халаагуураас 2-3 метр хол байлгах ёстой. Учир нь нарны хурц тусгал хэт халалт нь төгөлдөр хуурын гадна өнгө үзэмж болон доторхи эд ангиудад муу нөлөө үзүүлэн гадарга цуурч хагарах нөхцөл бүрдэнэ.
Дотор тал
Төгөлдөр хуур хөгжим дээр шингэн зүйл асгаж болохгүй. Ундаа, жүүс, ус дусааснаас шалтгаалж том гэмтэл үүснэ. Төгөлдөр хуур хөгжим нь эсгий, шир, мод зэрэг материалаас бүрддэг учир цагаан эрвээхэйнээс сэргийлэн эрвээхэйний хор тавих шаардлагатай. Төгөлдөр хуурын доторхи тоос шороо болон эд ангиудыг зөвхөн мэргэжлийн хүнээр цэвэрлүүлэх хэрэгтэй.
Гадна тал
Төгөлдөр хуурын гадна талын өнгөн хэсгийн гар хурууны хээ болон хөнгөн тоосыг мебель цэвэрлэгч болон зөөлөн алчуураар модны хээний дагуу арчиж цэвэрлэнэ. Мөн тэгш газар байрлуулах нь зүйтэй. Мод өөрөө амьтай зүйл учраас гажих магадлал өндөр байдаг. Төгөлдөр хуур нь танай гэрийн үнэ цэнэтэй зүйл тул та гадны гэмтэл болон шингэн зүйл асгах бохирдуулахаас болгоомжлох нь зүйтэй.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.