ОХУ-д суралцаж буй гадаад оюутнууд ажил эрхлэх боломжтой боллоо

Twitter Print
2020 оны 08-р сар 08-нд 11:39 цагт
Мэдээний зураг,

ОХУ-д суралцаж буй гадаадын оюутнууд хичээлийн бус цагаар ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр зөвхөн сургууль, сургуулийнхаа харьяа байгууллагад хөдөлмөр эрхлэх боломжтой, харин бусад байгууллагад ажил хийхийн тулд сургууль, Цагаачлалын алба зэрэг байгууллагуудаас зөвшөөрөл авдаг байсан билээ.

“ОХУ дахь гадаадын иргэдийн эрх зүйн үндсийн тухай” Холбооны хуулийн Оросын мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагч гадаадын иргэн, түүнчлэн иргэний харьяалалгүй хүн ОХУ-д хөдөлмөр эрхлэх журмыг хялбаршуулах хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Холбооны 16-ФЗ дугаар хуулийг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсны дагуу тус улсын тусгай болон их, дээд сургуулийн өдрийн ангид суралцаж буй оюутнууд ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр хичээлийн бус цагт ажил эрхлэх боломжтой болсон байна.

Ажил олгогч оюутантай зөвхөн сургуулийн лавлагааг үндэслэн Хөдөлмөрийн гэрээ байгуулах бөгөөд энэхүү гэрээ нь оюутан сургуулиа төгссөн, эсвэл сургуулиасаа гарсан бол дуусгавар болох ажээ.

Эх сурвалж: ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.