
Америкийн Глобал Энержи Монитор төрийн бус байгууллагаас хийсэн судалгаагаар БНХАУ-д салхи болон нарны эрчим хүчний станцууд эрчимтэйгээр нэмэгдэж байгаа нь Бээжин хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах зорилтондоо төлөвлөснөөсөө эрт хүрэх төлөвтэй байгааг харуулж байна гэжээ.
БНХАУ-д нарны эрчим хүчний станцуупын бүтээн байгуулалт дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлын 2025 он гэхэд 85 хувиар нэмэгдүүлэх бөгөөд БНХАУ-ын 2030 он гэхэд хүрнэ гэсэн ногоон эрчим хүчний зорилтондоо 2025 он гэхэд хүрэх төлөвтэй байгаа аж.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж буй хүлэмжийн хийг бууруулах явдалд Бээжин томоохон хувь нэмэр оруулсаар ирсэн ч Хятад улс нүүрсний эрчим хүчээрээ мөн л дэлхийд тэргүүлсэн хэвээр байна.
Тус улсад агаарт ялгарч буй нүүрстөрөгчийн давхар ислийн 69 орчим хувь нь нүүрсний эрчим хүчний станцуудаас ялгарч байна. Глобал Энержи Монитор хараат бус байгууллагын хийсэн судалгааг Дэлхийн банк, Олон Эрчим хүчний агентлаг зэрэг олон улсын байгууллагууд, засгийн газрууд ашигладаг ба тус байгууллагын сүүлд хийсэн судалгаагаар Бээжин салхи болон нарны эрчим хүчний хүчин чадлаа хурдацтайгаар нэмэгдүүлж байгаа нь дэлхийн агаарын дундаж хэм нэмэгдсэнээс болж үүсэх үр дагаврыг хязгаарлаж чадна гэдгийг онцолсон байна.
Уг судалгааг хийхдээ Глобал Энержи Монитор байгууллага Хятадын ногоон эрчим хүчний одоогийн хүчин чадлаас гадна ирэх 2 жилд хийхээр төлөвлөсөн ажлуудыг авч үзсэн байна. Судалгаагаар БНХАУ-д ажиллаж байгаа нарны зай хураагууруудын нийт тоо дэлхийн бусад бүх улс орнуудынхыг хооронд нь нэмснээс ч их бөгөөд 2017 оноос хойш Бээжин салхины эрчим хүчний хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлж чаджээ.
Бээжингийн хувьд энэ бол дөнгөж эхлэл бөгөөд тус улсын ногоон эряим хүчний салбар хурдацтай өргөжин тэлж, 2025 он гэхэд нар болон салхины эрчим хүчний хүчин чадал нь өнөөдрийнхөөс бараг 3 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Ингэснээр дэлхийн салхины эрчим хүчний станцуудын хүчин чадал 50 хувиар, нарны эрчим хүчний зай хураагууруудын тоо 85 хувиар нэмэгдэх аж. Нар болон салхины эрчим хүчний станцууд БНХАУ-ыг эдийн засгийн чадамж өндөртэй орон болгож байгаа юм.
Дэлхий даяар өнгөрсөн онд нар болон салхины эрчим хүчний бүтээн байгуулалтанд 500 тэрбум ам. доллар зарцуулсны 55 хувийг нь БНХАУ дангаараа зарцуулсан байна. 2020 онд Ерөнхийлөгч Си Жиньпин Бээжин 2030 он гэхэд 1200 гаруй гигаватт эрчим хүч гаргах нар болон салхины эрчим хүчний бүтээн байгуулалт хийгдсэн байх болно хэмээн амласан нь 2025 он гэхэд биелэх төлөвтэй байна.
Нөгөөтээгүүр 2022 онд Хятад улс долоо хоног тутам ойролцоогоор 2 нүүрсний эрчим хүчний станц барьжээ. Тэдгээрийн дийлэнх нь нар болон салхины эрчим хүчний станцуудын дэргэд нэмэлт эрчим хүчний үүсвэрийн үүрэгтэй баригдсан байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Urtnast
(182.160.34.121) 2020-03-06 01:45Ooo hoorhii ulger ingeed duusaa yu
Хариулах
Irgen
(107.72.176.80) 2019-12-17 11:04Yg zov bichjee
Хариулах