Apple iPhone 6-ийн төлөө найз бүсгүйгээ түрээслүүлнэ

Twitter Print
2014 оны 09-р сар 19-нд 16:33 цагт
Мэдээний зураг,

Саяхан танилцуулсан iPhone 6 гар утас авах гэж мөнгө цуглуулж байсан Хятад залуу овоо илүү мөнгө олж авахын тулд найз бүсгүйгээ “түрээслэх” зар тарааж эхэлжээ. Тэрээр нэг цагийн дотор бол 10-50 юань, харин сараар бол 500 юаниар үнэлж байгаа найз бүсгүйнх нь зураг Хятадын Weibo цахим сүлжээгээр тарж байгаа аж.

Оюутан гэх уг залуу бүр гудамжинд томоор бичсэн зарлал бариад зогсож байгаа болон найз бүсгүйнхээ зургийг хүмүүст танилцуулж байгаа зураг нийгмийн сүлжээнд шуугиан тариад байгаа аж. Гэхдээ залуугийн тайлбарласнаар хөлсөө төлсөн хүмүүс найз бүсгүйтэй нь хамт зугаалж, хоол унд идэж, тоглож наадан болзож болох боловч дотны харьцаа үүсгэх ёсгүй гэнэ. Мэдээж ийм учраас найз бүсгүй нь хамтарч мөнгө олохыг зөвшөөрсөн болохыг South China Morning Post хэвлэл тэмдэглэжээ.

Мэдээж, бүтэхгүй утгагүй тэнэг ийм бизнес харин Хятадад бол ашгаа өгч болох юм. Учир нь жендерийн асуудалтай олон сая Хятадууд аятайхан бүсгүйтэй болзож үзэхийг хүсдэг. Ганц бие Хятадуудын өдөр жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-нд тохиодог. Энэ өдөр гоонь эрчүүд нь заяа тавиландаа гомдож ихэнхи нь уй гашуу болдог аж.

Харин залуусын мөрөөдөл болсон iPhone 6 гар утсыг энэ сарын 9-нд өдөр АНУ-ын Калифорни муж улсын Купертино хотноо танилцуулсан бол уг утас өнөөдрөөс есдүгээр сарын 19-нөөс худалдаанд гарч эхэллээ. Шинэ утсыг хоёр жилийн хугацаатай зээлийн гэрээгээр олж авахад 199-399 доллар, iPhone 6 Plus утас нь 299-499 доллар төлөх аж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.