“Баатар” хүрхрээ нь манай гараг дээрх геологийн маш гайхамшигтай бүтцүүдийн нэг. Ливан дахь “Баатар” хэмээх содон нэртэй энэхүү хүрхрээг 1952 онд нээсэн байна. Энэ зүгээр ч нэг хүрхрээ биш байгалийн ер бусын өвөрмөц бүтээл гэж хэлж болох юм. “Баатар” хүрхрээ Юрийн галавын үед бүрэлдэн тогтсон 160 сая жилийн настай асар том агуй руу 255 метрийн өндрөөс буудаг байна. Энэ агуй нь Ливаны “Mountain Trail”-д байдаг бөгөөд “Three Bridge Chasm” буюу “гурван гүүрийн ангал” хэмээх ёроолгүй ангал ажээ.
Цас хайлж эхлэх үед хүрхрээн ус ихэсч, хүчтэй урсгалтай болдог бөгөөд ус маш их дуу чимээтэйгээр хавцал руу унадаг аж. 1980-аад оны үед эрдэмтэд хүрхрээний усанд будаг хийж хаагуур гарч ирэхийг нь туршихад Мгхарет аль-Гхауагир тосгоны ойролцоогоос гарч иржээ. Улмаар байгалийн үзэсгэлэн бүрдсэн уг хүрхрээг хамгаалах төхөөрөмжөөр тоноглох болон олс татах эсвэл тамирчдад зориулсан өргөх төхөөрөмж суурилуулах тухай асуудал өмнө нь яригдаж байжээ. Харин аз болоход энэ санаа бүтэлгүйтэж, Ливаны эрх баригчид хүрхрээг тоног төхөөрөмжүүлэх нь байгалийн гоо үзэсгэлэнг сүйтгэнэ хэмээн үзсэн байна.
Эх сурвалж: http://www.boredpanda.com
Г.Ганчимэг