“Мотив” хамтлагийн дуучин Ц.Эрдэнэбаярыг 30 хоног цагдан хорихоор боллоо

Twitter Print
2019 оны 12-р сар 18-нд 18:10 цагт
Мэдээний зураг,

Цагдан хорионы шүүх хурлын үеэр зугтсан “Мотив” хамтлагийн дуучин Жижгээ буюу Б.Эрдэнэбаярыг нэг сар хорихоор болжээ.

Түүнийг хар тамхины хэргээр Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газарт шалгаж эхэлсэн бөгөөд өчигдөр /2019.12.18/ шүүхээс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. 

Гэтэл Ц.Эрдэнэбаяр цагдан хорионы шүүх хуралд орж байхдаа гавтайгаа зугтаж, Мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шөнийн 02:00 цагт түүнийг баривчилсан бөгөөд өнөөдөр яллагдагчид 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна. Дуучин Ц.Эрдэнэбаяр өмнө нь 2018 онд хар тамхи хэрэглэж, зургаан сарын хугацаанд саатуулагдаж байжээ. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • xaxa

      (182.160.33.193) 2020-02-10 19:37
      • 0
      • 0

      <script>alert("xaxa");</script>

      Хариулах

    • Гал

      (64.119.24.178) 2019-12-17 21:19
      • 0
      • 0

      Нэг мөсөн хар тамхийг хорихоо больсон нь дээр бишүү.ингэж бхаар.хар тамхийг хамгийн чанга хуультай бх ёстой.тэгж байж монгол улс оршин тогтоно

      Хариулах

    • Гал

      (64.119.24.178) 2019-12-17 21:19
      • 0
      • 0

      Нэг мөсөн хар тамхийг хорихоо больсон нь дээр бишүү.ингэж бхаар.хар тамхийг хамгийн чанга хуультай бх ёстой.тэгж байж монгол улс оршин тогтоно

      Хариулах