
Фолийн хүчил нь ургийн тархи болон тархины хөгжлийн эхлэл болох мэдрэлийн гуурсны гажгууд үүсэхээс сэргийлдэг ба ургийн мэдрэлийн гуурсны гажиг нь эмэгтэйчүүд жирэмсэн гэдгээ мэдэхээс өмнө хөгжлийн маш эрт хугацаанд үүсдэг тул жирэмслэхээс 3 сарын өмнөөс хэрэглэхийг зөвлөдөг.
Жирэмсний эхний 3 сар болон жирэмслэхээс өмнө багадаа 1 сарын өмнөөс фолийн хүчил өдөр тутам хангалттай хэмжээгээр хэрэглэсэн эмэгтэйчүүдэд мэдрэлийн гуурсны гажиг үүсэх эрсдлийг 50-70 хувь бууруулсан гэсэн судалгаа байдаг. Мөн фолийн хүчил нь урагт уруул тагнайн сэтэрхий болон зүрхний гажиг үүсэх эрсдлийг бууруулдаг гэж үздэг.
Фолийн хүчлийг жирэмслэхээс 3 сарын өмнөөс эхлэн жирэмсний 12 долоо хоног хүртэл 400 мкг-аар өдөрт 1 удаа ууна.
Илүүдэл жинтэй
Урьд нь мэдрэлийн гуурсны гажигтай хүүхэд төрүүлж байсан эмэгтэйчүүд
Чихрийн шижин
Багтрааны эм уудаг
Уналт таталтын эсрэг эм уудаг гэх мэт тохиолдлуудад фолийн хүчлийг эмчийн заавраар илүү их тунгаар хэрэглэнэ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.